ҮНИЙН САНАЛ ИРҮҮЛЭХ УРИЛГА
Огноо: 2020 оны 09 сарын 22
“Эрдэнэс-Тавантолгой” ХК-д Автоцистернийн сэлбэг нийлүүлэх гэрээ шууд байгуулах гүйцэтгэгчийг сонгоход үнийн санал ирүүлэхийг урьж байна.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр браа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 34.2-т зааснаар мөн хуулийн 14-16 дугаар зүйлийн шаардлагыг хангах, тухайн ажлыг гүйцэтгэх чадавхитайг нотлох баримт ирүүлнэ.
Үнийн саналыг 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 10.00 цагаас өмнө доорх хаягаар битүүмжлэн ирүүлэх ба техникийн даалгавар болон холбогдох бусад мэдээллийг авч болно.
“Эрдэнэс Тавантолгой” ХК, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджавын-8,
Финанс төв, 5-р давхар, 503 тоот, Улаанбаатар хот-15160, Монгол Улс
Утас: 75055555 дотуур утас-508
Холбоо барих ажилтан: А.Энхмаа
Е-мэйл: enkhmaa.a@erdenestt.mn
Гэрээг хэрэгжүүлэх чадвартайг нотлохын тулд дараах нэмэлт нотлох баримтыг үнийн саналын хамт ирүүлнэ.
Үүнд:
1. Улсын бүртгэлийн гэрчилгээ-нотариатаар баталгаажуулах
2. Байгууллагын танилцуулга
3. ШШГЕГ-ын тодорхойлолт /Үнийн санал ирүүлэх өдрөөр хүчинтэй байх/
4. Татварын цахим тодорхойлолт /Үнийн санал ирүүлэх өдрөөр хүчинтэй байх/
5. 2019 оны санхүүгийн тайлан, аудитын дүгнэлтийн хамт
6. Сүүлийн 3 жил буюу 2018, 2019, 2020 онуудын аль нэг жилд ижил төрлийн бараа буюу сэлбэг нийлүүлсэн тухай гэрээний хуулбар мөн гэрээг дүгнэсэн акт, бүрэн гүйцэтгэсэн болохыг тодорхойлсон өмнөх үйлчлүүлэгчийн тодорхойлолт
7. Автоцистернийн сэлбэг, эд ангийг нийлүүлэх үйлдвэрлэгчийн эсхүл борлуулагчийн албан ёсны зөвшөөрөлтэй болохыг нотлох баримтыг Монгол хэл дээр баталгаат орчуулгын хамт ирүүлэх
8. Гэрээний үнийн дүн болон бараа нийлүүлэлтийн хуваарийн дагуу, Захиалагчийн гаргасан техникийн тодорхойлолтын дагуу нийлүүлэх тухай албан бичиг
9. Бараа нийлүүлэлтийн хуваарь, /Захиалагчийн гаргасан захиалгын дагуу тухай бүрд, 21-30 хоногт/
10. Барааны үнийн хуваарь
11. Нийлүүлэхээр санал болгож буй үйлдвэрийн баталгаа бүхий ШИНЭ сэлбэг, хэрэгслийн нэр загвар, техникийн тодорхойлолт, үзүүлэлтийн жагсаалт, сэлбэг эд ангийн дугаар (part number)
12. Нийлүүлэх сэлбэгийн техникийн тодорхойлолтыг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд уг техникийн тодорхойлолт дахь жагсаалт тус бүрийн дагуу үйлдвэрийн баталгаа бүхий ШИНЭ сэлбэг, хэрэгслийг нийлүүлэх тухайг баталгаажуулсан албан тоот.
13. Нийлүүлэх сэлбэг, эд анги нь захиалсан техникт таарахгүй, сэлбэгийн дугаар зөрсөн, үйлдвэрийн болон механик ямар нэгэн гэмтэл согогтой тохиолдолд нийлүүлэгч бүрэн хариуцаж таарах сэлбэг, эд ангиар сольж өгнө. Ашиглалтаас бус үйлдвэрлэгчээс гарсан эвдрэл гэмтлийг үйлдвэрлэгчээс олгосон баталгаат хугацаанд нийлүүлэгч бүрэн хариуцна. 1 жилээс багагүй хугацааны баталгаат хугацаа ирүүлнэ.