Огноо: 2020 оны 09 сарын 21
Нэр: Лого үнэ бүхий зүйл нийлүүлэгчийг сонгох
ХАА-ны мөрдөх журам: Гэрээ шууд байгуулах
Батлагдсан төсөвт өртөг: 496,050,000 төгрөг
1. “Эрдэнэс-Тавантолгой” ХК нь Лого үнэ бүхий зүйл нийлүүлэгчийг сонгож, гэрээ байгуулахаар төлөвлөж байгаа тул дараах нэр бүхий эд зүйлийг нийлүүлэх тухай санал ирүүлэхийг урьж байна.
Үүнд:
1.1. 10 жилийн ойн том сувинер - 100 ширхэг;
1.2. 10 жилийн ойн жижиг сувинер - 800 ширхэг;
1.3. 10 жилийн ойн медалион - 2000 ширхэг;
1.4. Мөнгөлсөн сэнжтэй шаазан аяга - 250 ширхэг;
1.5. Энгэрийн тэмдэг - 1000 ширхэг;
1.6. Том туг - 10 ширхэг ;
1.7. А3 хэмжээтэй цаасан тор - 3500 ширхэг.
2. Сонирхсон хуулийн этгээд дараах материалыг бүрдүүлж ирүүлнэ.
Үүнд:
2.1. Үнийн санал;
2.2. Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
2.3. Компанийн танилцуулга;
2.4. Бүтээлийн танилцуулга /Утга санааг илэрхийлсэн тайлбар бүхий/;
2.5. Татварын цахим тодорхойлолт /Санал хүлээн авах өдрөөр хүчинтэй байх/;
2.6. Иргэний хэргийн шүүхийн тодорхойлолт /Санал авах өдрөөр хүчинтэй байх/;
2.7. ШШГЕГ-ын тодорхойлолт /Санал авах өдрөөр хүчинтэй байх/;
2.8. Харилцагч банкнаас өр төлбөргүй тухай албан бичиг;
2.9. 2017, 2018, 2019 онуудын аль нэг жилд бэлэг дурсгалын зүйл нийлүүлсэн болохыг нотлох гэрээ;
2.10. Оюуны өмчийн газрын зохиогчийн эрхийн гэрчилгээ.
3. “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн 10 жилийн ойн Лого бүхий бэлэг дурсгалын эд зүйлд тавигдах шаардлага:
3.1. “Эрдэнэс-Тавантолгой” хувьцаат компанийн 10 жилийн ойн түүхэн амжилт, цаашдын зорилт, хөгжил дэвшил, уурхайн үйл ажиллагаа, говь нутгийн онцлогийг илэрхийлж зохиомжилсон байна.
3.2. Тавантолгой орд газар болон тухайн бүс нутагт амьдардаг ховор, ховордсон амьтдын жагсаалтад бүртгэгдсэн амьтныг компанийн брэндбүүк, логоны өнгө загварт нийцүүлэх дүрслэн буулгасан байх.
3.3. Бүтээлийн танилцуулга, зургийг утга санааны тайлбарын хамт ирүүлэх.
Ирүүлэх баримт бичгүүд нь цаасан хэлбэрээр, битүүмжлэлтэй байх бөгөөд буцаан олгохгүй болно;
Энэхүү зар нь гэрээ шууд байгуулах аргаар явагдаж байгаа бөгөөд “Эрдэнэс-Тавантолгой” ХК нь оролцогчийн өмнө сонгон шалгаруулалттай холбоотой аливаа хариуцлага хүлээхгүй болно.
Сонирхсон этгээд техникийн тодорхойлолт болон нэмэлт мэдээллийг 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 17:00 цаг хүртэл дор дурдсан хаягаар авч болох бөгөөд саналыг 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 10:00 цагаас өмнө дор дурдсан хаягаар ирүүлнэ.
“Эрдэнэс Тавантолгой” ХК, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджавын-8,
Финанс төв, 5-р давхар, 503 тоот, Улаанбаатар хот-15160, Монгол Улс
Утас: 75055555, дотуур утас-503
Холбоо барих ажилтан: Х.Батцоож
Е-мэйл: battsooj.kh@erdenestt.mn