ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ
Огноо: 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр
Нэр: “Эрдэнэс-Тавантолгой” ХК-д Биологийн олон янз байдлыг дүйцүүлэн хамгаалах ажлын гүйцэтгэгчийг сонгох ЭТТ/202001166 дугаар бүхий зөвлөх үйлчилгээ үзүүлэгчийг сонгох тендер шалгаруулалт.
Зорилго: “Эрдэнэс-Тавантолгой ХК”-ийн Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний нэмэлт тодотгол, Байгаль орчны менежментийн төлөвлөгөөний биологийн олон янз байдлыг дүйцүүлэн хамгаалах дэд төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээг хэрэгжүүлэх, мониторинг хийх.
Тус зөвлөх үйлчилгээг үзүүлэх мэдүүлэг ирүүлж буй хуулийн этгээд уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох дараах баримт бичгийг ирүүлнэ.
Үүнд:
1. Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /нотариатаар гэрчлүүлсэн байх/
2. Хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжүүлэхтэй холбоотой эрх бүхий байгууллагаас олгогдсон гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн хуулбар /нотариатаар гэрчлүүлсэн байх/
3. Татварын ерөнхий газрын цахим тодорхойлолт /тендер зарлагдсан өдрөөс хойших байдлаар огноотой байх/
4. Харьяа дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс нийгмийн даатгалын шимтгэлийн өргүй тухай тодорхойлолт /тендер зарлагдсан өдрөөс хойших байдлаар огноотой байх/
5. Иргэний хэргийн шүүхийн тодорхойлолт /тендер зарлагдсан өдрөөс хойших байдлаар огноотой байх/
6. ШШГЕГ-н тодорхойлолт /тендер зарлагдсан өдрөөс хойших байдлаар огноотой байх/
7. Банк, нийгмийн даатгал, татварын байгууллагуудаас лавлагаа, тодруулга авахад татгалзах зүйлгүй тухай албан бичиг
8. Хугацаа хэтэрсэн зээл болон зээлийн хүүгийн өргүй тухай харилцагч банкны тодорхойлолт /тендер зарлагдсан өдрөөс хойших байдлаар огноотой байх/
9. Тендерт оролцогчийг төлөөлж гарын үсэг зурах эрх бүхий этгээдийн итгэмжлэл
10. Ажиллах хүчний мэдээллийг жагсаалтаар ирүүлэх /үндсэн эсхүл хөлсөөр ажиллах гэрээ/
11. Сүүлийн 2 жил буюу 2018, 2019 оны жилийн эцсийн санхүүгийн тайланд хийсэн аудитын дүгнэлт
12. Сүүлийн 2 жил буюу 2018, 2019 он тус бүрт хийж гүйцэтгэсэн ижил төстэй ажлын гэрээний хуулбарыг гэрээ дүгнэсэн актын хамт ирүүлэх
13. Сүүлийн 2 жилийн /2018, 2019/ борлуулалтын орлогын нийлбэр нь төсөвт өртгийн 50% буюу 170,000,000 /нэг зуун далан сая/ төгрөгөөс багагүй байх
Чадварыг нэмэгдүүлж сайжруулах зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болно.
Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2020 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 16:30 цаг хүртэл дор дурдсан хаягаар авч болох бөгөөд 2020 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 09:00 цагаас өмнө Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын цахим худалдан авах ажиллагааны www.tender.gov.mn хаягаар нэвтэрч мэдүүлгээ ирүүлнэ үү.
Хаяг: Улаанбаатар хот-14240, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо,
Жигжиджавын гудамж, 8-р байр, Финанс төв, 5-р давхар, 503тоот.
Утас: 75055555-501
Холбоо барих ажилтан: Б.Отгонжаргал