ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА

СОНИРХСОН ХУУЛИЙН ЭТГЭЭД, АЖ АХУЙН НЭГЖИД
 
2020 оны 10 дугаар сарын 9
 
“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн 10 жилийн ойд зориулан хөрөг ярилцлага хэлбэрийн телевизийн 10 цуврал нэвтрүүлэг  хийх” ажилд үнийн санал ирүүлэхийг урьж байна.
 
Сонирхсон этгээд үнийн санал болон холбогдох бусад материалыг Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджавын гудамж-8, Финанс төвийн 7 давхар, 709 тоот Хэвлэл мэдээлэл, Олон нийттэй харилцах хэлтэс, Утас:75055555 /дотуур утас 704/, webmail: zolbayar.b@erdenestt.mn хаягаар 2020 оны 10 дугаар сарын 14-ний 10 цаг хүртэлх хугацаанд ирүүлнэ үү!
 
 Гүйцэтгэгчид тавих шаардлага:
-Өмнө хийж байсан ажлууд буюу нэвтрүүлэг /бүтээлийн жагсаал/ хийж байсан баримтат кино реклам, видео зэргийн жагсаалтыг ирүүлэх 
-Энэхүү ажлыг хийж гүйцэтгэх зохиолын санаа, хэлбэр, хөтлөгч, сэтгүүлч, найруулагч, зураглаач, уран бүтээлийн багийн нэрс, товч танилцуулга, ажлыг гүйцэтгэх хугацааг ирүүлэх