ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2020.10.16
Тендер шалгаруулалтын нэр: Автоцистерн нийлүүлэгчийг сонгох
Тендер шалгаруулалтын дугаар: ЭТТ/202008387
 
“Эрдэнэс-Тавантолгой” ХК нь эрх бүхий тендерт оролцогчдоос Автоцистерн нийлүүлэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.
 
Багц № 1: Усалгааны автоцистерн – 1 ширхэг
Багц № 2: Түлшний автоцистерн – 1 ширхэг
 
Тухайн  тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авч болно.
Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг илгээхийн өмнө 50,000 /тавин мянган/ төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байх ёстой.
 
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.
 
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
Үүнд: 
Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жилийн буюу 2018, 2019 онуудын аль нэг жилд төсөвт өртгийн 100 хувиас багагүй байна /Багц № 1, Багц № 2-т тус тус хамаарна/
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Төсөвт өртгийн 100% иас багагүй байна /Багц № 1, Багц № 2-т тус тус хамаарна/
Сүүлийн 3 жил буюу 2017, 2018, 2019 онуудын аль нэг жилд автоцистерн нийлүүлсэн байна /Багц № 1, Багц № 2-т тус тус хамаарна/
Албан ёсны борлуулах эрхтэй төлөөлөгч байх, итгэмжлэх болон төлөөлөгчийг нотлох баримт хавсаргана /Монгол хэл дээр баталгаат орчуулгын хамт ирүүлэх/.
 
Тендерийн хамт: 
Багц № 1-т Төсөвт өртгийн 1 хувь буюу  1,700,000 /Нэг сая долоон зуун мянга/ 
Багц № 2-т Төсөвт өртгийн 1 хувь буюу 1,920,000 /Нэг сая есөн зуун хорин мянга/ төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
 
Тендерийг 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 10:00 цагаас өмнө www.tender.gov.mn хаягаар ирүүлэх ба тендерийг 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 10:30 цагт нээнэ.
 
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй.
Дотоодын давуу эрх тооцно.
 
Тодруулга, нэмэлт мэдээллийг доорх хаягаар авч болно.
 
“Эрдэнэс-Тавантолгой” ХК, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджавын-8,
Финанс төв, 5 давхар, 503 тоот, Улаанбаатар хот-15160, Монгол Улс
Утас: 75055555, Дотуур утас-503