ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр
 
1. “Эрдэнэс-Тавантолгой” ХК нь Хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийх зөвлөх сонгож гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй мэргэжлийн байгууллагууд хуулийн этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
 
2. Энэхүү зөвлөх үйлчилгээ нь "Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт байрлах уурхайн 120 орчим ажлын байранд хөдөлмөрийн нөхцөлийн хэмжилт, үнэлгээ хийх ажил болно.
 
3. Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх хуулийн этгээд нь ТБОНӨХБАҮХАТХ-ийн 14-16 дугаар зүйлд заасан шалгуур үзүүлэлт, шаардлагуудыг хангаж буйг нотлох баримт
бичгийн баталгаажуулсан хуулбарыг хавсарган ирүүлнэ.
Үүнд:
1. Аж ахуйн нэгж, байгууллагын танилцуулга;
2. Улсын бүртгэлийн гэрчилгээг эх хувиас хуулбарлаж ирүүлэх;
3. Татварын байгууллагын тодорхойлолт ирүүлэх. /Тендер зарласан өдрөөс хойших огноогоор ирүүлнэ, тодорхойлолтоор татварын өр буюу дутуу үлдэгдэлгүй байх/
4. Сүүлийн 2 жил хийж гүйцэтгэсэн ижил төстэй ажлын жагсаалт хүснэгтээр ирүүлэх /2018, 2019 он/
5. Ажиллах боловсон хүчний чадвар, туршлагын талаарх мэдээлэл
6. Үнэлгээг гүйцэтгэхэд ашиглах багаж хэрэгсэл болон нөөцийн жагсаалт гаргаж ирүүлэх;
7. Гадаадын хуулийн этгээд оролцож үл болно.
 
Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 10:00 цаг хүртэл дор дурдсан хаягаар авч болох бөгөөд 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 11:00 цагаас өмнө Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын цахим худалдан авах ажиллагааны www.tender.gov.mn хаягаар нэвтэрч мэдүүлгээ ирүүлнэ үү. 
 
Хаяг: Улаанбаатар хот-14240, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, 
Жигжиджавын гудамж, 8-р байр, Финанс төв, 5-р давхар,
503 тоот, Утас: 70118585-508