ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА

Огноо: 2020 оны 10 сарын 30
 
“Эрдэнэс-тавантолгой” ХК нь сонгогдсон эрх бүхий тендерт оролцогчдоос Кабель нийлүүлэгчийг сонгох ЭТТ/202001101 дугаартай харьцуулалтын тендерт үнийн санал ирүүлэхийг урьж байна.
 
Энэхүү тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна уу.
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.
 
Үнийн саналыг 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 09 цаг 00 минутаас өмнө Төрийн өмчийн бодлого зохицуулалтын цахим систем болох www.tender.gov.mn хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 09 цаг 10 минутад “Эрдэнэс-Тавантолгой” ХК, Жигжиджав-8, Финанс төв, 5 дугаар давхрын хурлын өрөөнд нээнэ.
 
Дотоодын давуу эрх тооцно.
 
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
 
Хаяг: “Эрдэнэс-Тавантолгой” ХК Чингэлтэй дүүрэг 1-р хороо, 
Жигжиджав-8, Финанс төв, 5 давхар 503 тоот 
Утас:75055555 (дотуур утас 505)