ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА
Огноо: 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр
Тендер шалгаруулалтын нэр: “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн уурхайд уурын зуухны зураг төсөл, төсөв боловсруулах, халуун тогоо угсрах, барилгын ажлыг гүйцэтгэх түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй
Тендер шалгаруулалтын дугаар: ЭТТ/202001002
“Эрдэнэс-Тавантолгой” ХК нь эрх бүхий тендерт оролцогчдоос Уурын зуухны зураг төсөл, төсөв боловсруулах, халуун тогоо угсрах, барилгын ажлыг гүйцэтгэх тухай үнийн санал ирүүлэхийг урьж байна.
Үнийн санал ирүүлэх ажлын зураг, техникийн тодорхойлолт болон холбогдох бусад материалыг хавсаргасан болно.
Тендерийн хамт дараах тендерийн баталгаа ирүүлнэ.
Төсөвт өртгийн үнийн дүнгийн 1 хувь буюу 24,000,000 /Хорин дөрвөн сая/ төгрөг байна.
Хүчинтэй байх хугацаа: 2021 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийг дуустал
Тендерийг 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө системд ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 10 цаг 30 минутад нээнэ.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.
Дотоодын давуу эрх тооцно.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичигтэй холбоотой нэмэлт мэдээллийг www.tender.gov.mn цахим хаягаар болон доорх хаягаар тус тус авч болно.
“Эрдэнэс-Тавантолгой” ХК
Жигжиджав-8, Финанс төв, 5 давхар 503 тоот
Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо
Улаанбаатар хот,
Утас: 75055555 дотуур утас-501