ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр
Тендер шалгаруулалтын нэр: “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Экскаватор /12м3/ нийлүүлэх нийлүүлэгчийг сонгох цахим тендер
Тендер шалгаруулалтын дугаар: ЭТТ/202008383
 
“Эрдэнэс-Тавантолгой” ХК нь эрх бүхий тендерт оролцогчдоос Экскаватор /12м3/ нийлүүлэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.
 
Энэхүү ажлын тендер шалгаруулалт нь Төрийн худалдан авах ажиллагааны цахим системээр зарлагдаж байгаа цахим тендер тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна уу.
Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг илгээхийн өмнө 50 000 (тавин мянга) төгрөгийг банкны цахим төлбөр тооцооны системийг ашиглан төлсөн байх ёстой.
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс хойш 30 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерийн хамт дараах тендерийн баталгаа ирүүлнэ.
Төсөвт өртгийн үнийн дүнгийн 1 хувь буюу 153,637,487.07 /нэг зуун тавин гурван сая зургаан зуун гучин долоон мянга дөрвөн зуун наян долоон төгрөг тэг долоон мөнгө / төгрөг байна.
Хүчинтэй байх хугацаа: 2021 оны  02 дугаар сарын 10-ны өдрийг дуустал.
 
Тендерийг 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 10 цаг 00 минутаас өмнө системд ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 10 цаг 10 минутад “Эрдэнэс-Тавантолгой” ХК, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджавын гудамж-8, Финанс төв, Улаанбаатар хот-15160, Монгол Улс “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хурлын өрөөнд
 
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй.
Дотоодын давуу эрх тооцно.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичигтэй холбоотой нэмэлт мэдээллийг www.tender.gov.mn  цахим хаягаар болон доорх хаягаар тус тус авч болно.
 
“Эрдэнэс-Тавантолгой” ХК
Жигжиджав-8, Финанс төв, 5 давхар 503 тоот
Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо
Улаанбаатар хот,
Утас: 75055555 дотуур утас-512