ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА
СОНИРХСОН ХУУЛИЙН ЭТГЭЭД, АЖ АХУЙН НЭГЖИД
2020.12.16-ны өдөр
“Эрдэнэс-Тавантолгой” ХК-д “Хийн баллон цэнэглэхэд шаардлагатай бараа” нийлүүлэх үнийн санал ирүүлэхийг урьж байна.
Сонирхсон этгээд үнийн санал ирүүлэх болон холбогдох бусад мэдээллийг Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджавын гудамж-8, Финанс төвийн 5 давхар, 503 тоот Худалдан авалт, ханган нийлүүлэлтийн хэлтэс, Утас:7505-5555 /дотуур утас 511/, webmail: Davaajargal.j@erdenestt.mn хаягаар авна уу.
Үнийн санал нь дараах бүрдэл хэсгүүдтэй байна.
Үүнд:
1. Үнийн санал;
2. Техникийн тодорхойлолтод тавигдах шаардлагыг бүрэн хангасныг нотлох баримт ирүүлэх /зураг болон бусад/;
3. Компаний гэрчилгээний хуулбар;
4. НӨАТ төлөгчийн гэрчилгээний хуулбарыг ирүүлнэ үү.
Үнийн саналыг ажлын 3 хоногт багтаан дээрх мэйл хаягаар ирүүлнэ үү.