ҮНИЙН САНАЛ АВАХ ТУХАЙ УРИЛГА
Огноо: 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр
Тендер шалгаруулалтын нэр: Ахуйн цэвэрлэгээний материал нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ЭТТ/202001073 дугаар бүхий гэрээ шууд байгуулах аргаар гүйцэтгэгчийг сонгох
“Эрдэнэс-Тавантолгой” ХК нь гэрээ шууд байгуулах аргаар “Ахуйн цэвэрлэгээний материал” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.
Энэхүү тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа тул Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна уу.
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс хойш 30 хоногийн хугацаанд хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
-
Бараа нийлүүлэлтийн хуваарийн дагуу үнийн саналыг баталгаажуулан ирүүлэх.
-
ААН-н гэрчилгээний хуулбар
-
Тендер нээх өдрөөр татварын өр буюу дутуу үлдэгдэлгүй байх /Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем болох www.tender.gov.mn хаягаар нэвтэрч лавлагаа хэсгээс шалгана/.
-
ШШГЕГ-ын тодорхойлолт /Тендер зарласан өдрөөс хойших огноогоор ирүүлнэ/.
-
Нэмэгдсэн өртгийн албан татвар /НӨАТ/ төлөгчийн гэрчилгээний хуулбар ирүүлэх.
-
Банк, нийгмийн даатгал, татварын байгууллагаас лавлагаа авахад татгалзах зүйлгүй тухай албан бичиг.
-
Бараа нийлүүлэлтийн хуваарийн дагуу техникийн тодорхойлолтыг хангасан бүтээгдэхүүнийг захиалагчийн гаргасан захиалгын дагуу нийлүүлэх тухай батламжилсан албан бичиг.
-
Гэрээ хүчин төгөлдөр үйлчлэх хугацаанд үйлдвэрлэгч болон нийлүүлэгчээс шалтгаалсан бүх төрлийн аливаа доголдол илэрсэн тохиолдолд нийлүүлэгч тухай бүр ижил төрлийн хэвийн ажиллагаатай шинэ бараа, материалаар сольж өгөхийг баталсан албан тоот.
-
Мэргэжлийн хяналтын лабораторийн дүгнэлт ирүүлэх /Бүтээгдэхүүн тус бүрээр/
-
Монгол Улсад мөрдөгдөж буй сав, баглаа боодлын стандарт болон MNS 5261:2003 /салфетка/, MNS 4273:1995 /ариун цэврийн цаас/ стандартыг хангасныг нотлох тохирлын гэрчилгээний хуулбар ирүүлэх.
-
Үйлдвэрлэгч эсхүл албан ёсны дистрибьютер болохыг нотолсон баримт бичиг
-
Техникийн тодорхойлолтын дагуу нийлүүлэх ахуйн цэвэрлэгээний материалын үйлдвэрлэгчийн нэр, үзүүлэлтийг тодорхой харуулсан зураг, танилцуулгыг жагсаалт хэлбэрээр
Тендерийг 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө ирүүлэх ба 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 10 цаг 30 минутад “Эрдэнэс-Тавантолгой” ХК, Финанс төв, 5 давхрын 503 тоот өрөөнд нээнэ.
Гадаадын этгээд тендер ирүүлэхгүй.
Дотоодын давуу эрх тооцно.
Сонирхсон оролцогчид мэдээллийг доор дурдсан хаягаар хандан авч болно.
“Эрдэнэс-Тавантолгой” ХК Улаанбаатар хот,
Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Жигжиджав-8,
Финанс төв, 5 давхар 503 тоот,
Утас: 75055555 дотуур утас-506