ТЕНДЕРИЙН УРИЛГА
Огноо: 2020.12.25
Тендер шалгаруулалтын нэр: Хотхоны гадны инженерийн шугам сүлжээний барилга угсралтын ажлын гүйцэтгэгчийг сонгох
Тендер шалгаруулалтын дугаар: ЭТТ/202012390
“Эрдэнэс-Тавантолгой” ХК нь эрх бүхий тендерт оролцогчдоос Хотхоны гадны инженерийн шугам сүлжээний барилга угсралтын ажил–ыг гүйцэтгэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.
Тухайн тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон тендерийн баримт бичгийг авна уу.
Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг илгээхийн өмнө 50,000 /тавин мянган/ төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байх ёстой.
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
Үүнд:
Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 3 жил буюу 2017, 2018, 2019 онуудын борлуулалтын орлогын дундаж нь төсөвт өртгийн 60 хувиас багагүй байх.
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Төсөвт өртгийн 30 хувь буюу 378,673,500 төгрөгөөс багагүй байх.
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 3 жил буюу 2017, 2018, 2019 онууд.
Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Сүүлийн 3 жил буюу 2017, 2018, 2019 онуудын аль нэг жилд төрөл болон хэмжээгээр ижил төстэй ажлыг хийж гүйцэтгэсэн гэрээний хуулбар, гэрээ дүгнэсэн акт эсхүл өмнөх үйлчлүүлэгчийн тодорхойлолт ирүүлэх.
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Тийм. Барилга хот байгуулалтын яамнаас олгодог БА-3.3, БА-3.4, БА-4.5.
Тендерийн баталгаа: Төсөвт өртгийн 1 хувь буюу 12,622,450 төгрөг.
Тендерийг 2021 оны 01 сарын 25-ны өдрийн 10:00 цагаас өмнө Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем www.tender.gov.mn хаягаар ирүүлэх ба 2021 оны 01 сарын 25-ны өдрийн 10:30 цагт нээнэ.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.
Дотоодын давуу эрх тооцно.
Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг доорх хаягаар авч болно.
“Эрдэнэс-Тавантолгой” ХК, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджавын-8,
Финанс төв, 5 давхар, 503 тоот, Улаанбаатар хот-15160, Монгол Улс
Утас: 75055555 Дотуур утас-503
Е-mail: battsooj.kh@erdenestt.mn