ТЕНДЕРИЙН УРИЛГА
Худалдан авах ажиллагааны цахим системд нийтлэгдсэн огноо: 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр
Тендер шалгаруулалтын нэр: “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Дугуйт түрэгч нийлүүлэх нийлүүлэгчийг сонгох гэрээ шууд байгуулах цахим тендер
Тендер шалгаруулалтын дугаар: ЭТТ/202008388
“Эрдэнэс-Тавантолгой” ХК нь эрх бүхий тендерт оролцогчдоос Дугуйт түрэгч нийлүүлэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.
Энэхүү гэрээ шууд байгуулах тендер шалгаруулалт нь Төрийн худалдан авах ажиллагааны цахим системээр зарлагдаж байгаа цахим тендер тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна уу.Тендер нь түүнийг нээсэн өдрөөс хойш 30 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерийн хамт дараах тендерийн баталгаа ирүүлнэ.
Төсөвт өртгийн үнийн дүнгийн 1 хувь буюу 18,400,800 /арван найман сая дөрвөн зуун мянга найман зуу/ төгрөг байна.
Тендерийг 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 10 цаг 00 минутаас өмнө системд ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 10 цаг 10 минутад “Эрдэнэс-Тавантолгой” ХК, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджавын гудамж-8, Финанс төвийн 5 давхарт хурлын өрөөнд нээнэ.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй.
Дотоодын давуу эрх тооцохгүй.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичигтэй холбоотой нэмэлт мэдээллийг www.tender.gov.mn цахим хаягаар болон доорх хаягаар тус тус авч болно.
“Эрдэнэс-Тавантолгой” ХК
Жигжиджав-8, Финанс төв, 5 давхар 503 тоот
Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо
Улаанбаатар хот,
Утас: 75055555 дотуур утас-512