НҮҮРС ХУДАЛДАН АВАГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ УРИЛГА

СШ дугаар:  2021-СО-03
 
“Эрдэнэс-Таван толгой” ХК нь нүүрс худалдах, худалдан авах чиглэлээр хамтран ажиллах худалдан авагч компанийг сонгон шалгаруулж, цанхийн уурхайн коксжих нүүрсийг зах зээлийн нөхцөл байдалтай уялдуулан борлуулахаар дараах сонгон шалгаруулалтыг зарлаж байна. 
 
Чанарын дундаж үзүүлэлт:
Үнслэг (db) Чийглэг (Ar) Дэгдэмхий (daf) Хүхэр (db) G index
15.2  3.08 27.85  0.99  77.0 

 

Сонгон шалгаруулалтын доод үнэ: коксжих нүүрс 63.15 ам.доллар/тонн 
Хэмжээ: 500,000 тонн ба түүнээс дээш
Урьдчилгаа төлбөр: Нийт гэрээлэх дүнгийн 10% ба түүнээс дээш
Ачилтын хуваарь: Сар бүр 50,000-100,000 тонн буюу түүнээс дээш
Барьцаа төлбөр: Тонн тутмын 1 ам.доллар
 
Бүрдүүлэх материал:
 
1. Албан хүсэлт 
  • Худалдан авах нийт нүүрсний тонн хэмжээ, сар тутмын ачилтын хуваарь, хүчин чадал;
  • Үнэ ба Урьдчилгаа төлбөрийн нөхцөл;
  • “Эрдэнэс-Таван толгой” ХК-д аливаа өр, авлага байгаа эсэх.
  • Гэрээний барьцаа төлбөр байршуулахыг зөвшөөрсөн эсэх,
 
2. Компанийн товч танилцуулга, ажлын туршлага, холбогдох тусгай зөвшөөрлүүд
 
3. Бизнес төлөвлөгөөний хураангуй
  • Зах зээлийн судалгаа;
  • Өөрийн эзэмшлийн угаах үйлдвэртэй эсэх, хүчин чадал;
  • Борлуулалтын төлөвлөгөө;
  • Бүтээгдэхүүн нийлүүлэх боломжууд, гол хэрэглэгч;
  • Болзошгүй эрсдэл түүнийг удирдах төлөвлөгөө.
 
4. Тээвэрлэгч компанийн мэдээлэл ирүүлбэл давуу тал болно.
  • Холбогдох тусгай зөвшөөрөл, улс хоорондын ачаа тээвэрлэх гэрээ, хүчин чадал;
  • Тээвэрлэлтийн төлөвлөгөө.
 
5. Нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг ирүүлбэл давуу тал болно.
  • Байгаль орчныг хамгаалах нөхөн сэргээх, мод тарих г.м;
  • Компанийн ажилчдын мэргэжил дээшлүүлэх хөтөлбөр, оюутны сургалтын тэтгэлэгт хөтөлбөр г.м;
  • Тээврийн жолооч нарын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэнд, нийгмийн баталгааг хангах ажлыг зохион байгуулах, зарцуулах мөнгөн хөрөнгийн хэмжээ.
6. Бусад
  • Урьдчилгаа төлбөрт L/C-г хүлээн зөвшөөрөхгүй.
  • “Эрдэнэс-Таван толгой” ХК-тай Нүүрс худалдах, худалдан авах гэрээтэй, гэрээний үүргийн хэрэгжилт хангалтгүй компаниудын санал хүлээн авахгүй.
  • Хүсэлт гаргаж буй компани нь исэлдсэн нүүрс худалдан авч, хольж угаах санал ирүүлэх нь давуу тал болно.
 
7. Маягт.02-ыг бөглөсөн байх.
 
Материал хүлээн авах хугацаа: 2021-03-08-ны 16:30 цаг хүртэл
Материалыг цахим хаягаар хүлээн авна: ett.sales@erdenestt.mn
Холбогдох утас: 75055555-ext.-913
 

Маягт татаж авах:

Attachment 2-Coking

Coking coal-CN