ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ
2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр
“Эрдэнэс-Тавантолгой” ХК нь Спорт цогцолборын барилга, агуулахын барилга, харуулын байр, гадна хашааны байгууламжийн зураг төсөв боловсруулагчийг сонгох ЭТТ/202102001 дугаар бүхий тендер шалгаруулалтаар зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хуулийн этгээдийг цахим тендерт мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
Энэхүү тендер нь зөвлөх үйлчилгээний Хосолмол үнэлгээний аргаар явагдана.
1. Энэхүү зөвлөх үйлчилгээ нь: "Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт байрлах Цанхи хотхонд Спорт цогцолборын барилга, агуулахын барилга, харуулын байр, гадна хашааны байгууламж барих ажлын зураг төсөв боловсруулах үйлчилгээ юм.
2. Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх хуулийн этгээд нь ТБОНӨХБАҮХАтХ-ийн 14-16 дугаар зүйлд заасан шалгуур үзүүлэлт, шаардлагуудыг хангаж буйг нотлох баримт бичгийн баталгаажуулсан хуулбарыг хавсарган ирүүлнэ.
Үүнд:
2.1. Аж ахуйн нэгж, байгууллагын дэлгэрэнгүй танилцуулга;
2.2. Зураг төсөв боловсруулах тусгай зөвшөөрөл: ЗТ-3.1, ЗТ-6.1, ЗТ-6.2, ЗТ-6.3, ЗТ-6.4, ЗТ-8.1, ЗТ-10.1, ЗТ-11.1 тусгай зөвшөөрлүүдтэй байгууллага байна.
2.3. Аж ахуйн нэгж, байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
2.4. Зөвлөх хуулийн этгээдийн санхүүгийн чадавхын мэдээлэл: Сүүлийн 2 жилийн буюу 2019, 2020 онуудын санхүүгийн тайлан
2.5. Сүүлийн 2 жилийн борлуулалтын орлогын дундаж нь төсөвт өртгийн 30 хувиас багагүй байх
2.6. Татварын байгууллагын цахим тодорхойлолт ирүүлэх шаардлагагүй ба Тендер нээсэн өдөр цахим системээр шалгах болно. Гадаадын хуулийн этгээд оролцох бол дүйцэх нотлох баримт ирүүлэх
2.7. Иргэний хэргийн шүүх болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын тодорхойлолт,
2.8. Сүүлийн 5 жилийн аль нэг онуудад хийж гүйцэтгэсэн ижил төстэй ажлын жагсаалт хүснэгтээр ирүүлэх
2.9. Сүүлийн 2 жилийн аль нэг жилд ашигтай ажилласан байх,
3. Тендерийн хэл Монгол хэл байна. Гадаадын хуулийн этгээд оролцох бол англи хэлээр давхар ирүүлнэ.
4. Гадаадын хуулийн этгээд оролцож болно.
5. Дотоодын давуу эрх тооцно.
6. Гадаадын этгээд тендер ирүүлэх бол дээрх бичиг баримтуудыг эх хувиар болон нотариатаар баталгаажуулсан хуулбар ирүүлэх, эсхүл мөн тухайн улсаас тус албан бичгүүд гарах боломжгүй тохиолдолд холбогдох баталгааны бичиг, тухайн улсын дүйцэх баримтыг ирүүлэх (affidavit)
7. Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 16:30 цаг хүртэл дор дурдсан хаягаар авч болох бөгөөд 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 10:00 цагаас өмнө “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн доор дурьдсан хаягаар тендерийг ирүүлнэ үү.
Хаяг: Улаанбаатар хот-14240, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо,
Жигжиджавын гудамж, 8-р байр, Финанс төв, 5-р давхар, 503 тоот.
Утас: 75055555-512
О.Бат-Амгалан / bat-amgalan.o@erdenestt.mn/