ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ
2021 оны 03 сарын 15-ны өдөр
1. “Эрдэнэс-Тавантолгой” ХК нь Авто засварын төв, сэлбэгийн агуулах, автогаражийн барилга байгууламжийн зураг төсөв боловсруулах ЭТТ/202102002 дугаартай төслийг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хуулийн этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
2. Энэхүү зөвлөх үйлчилгээ нь “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Салбарт хүнд даацын техник тоног төхөөрөмж худалдан авч ашиглахтай холбоотой Авто засварын төв, сэлбэгийн агуулах, автогаражийн барилга байгууламж барих шаардлагын улмаас тухайн барилга байгууламжийн зураг төсвийг боловсруулах ажил болно.
3. Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх хуулийн этгээд нь ТБОНӨХБАҮХАтХ-ийн 14-16 дугаар зүйлд заасан шалгуур үзүүлэлт, шаардлагуудыг хангаж буйг нотлох баримт бичгийн баталгаажуулсан хуулбарыг хавсарган ирүүлнэ.
Үүнд:
3.1.1. Аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээг эх хувиас хуулбарлан ирүүлэх;
3.1.2. Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах тусгай зөвшөөрөл /ЗТ-3.1, ЗТ-6.1, ЗТ-6.2, ЗТ-6.3, ЗТ-6.4, ЗТ-8.1, ЗТ-10.1, ЗТ-11.1/;
3.1.3. Шүүхийн төрөлжсөн архиваас Иргэний хэргийн шүүхийн тодорхойлолт /Тендер зарласан өдрөөс хойших огноогоор/;
3.1.4. ШШГЕГ-ын тодорхойлолт /Тендер зарласан өдрөөс хойших огноогоор/;
3.1.5. Тендер нээх өдрөөр татварын өр буюу дутуу үлдэгдэлгүй байх;
3.1.6. Сүүлийн 2 жил буюу 2019, 2020 онуудын санхүүгийн тайлан, аудитын дүгнэлтийн хамт ирүүлэх;
3.1.7. Санхүүгийн чадавхын хувьд: Сүүлийн 2 жилийн буюу 2019, 2020 онуудын борлуулалтын орлогын дундаж нь төсөвт өртгөөс багагүй байх;
3.1.8. Сүүлийн 2 жил буюу 2019, 2020 онуудад хийж гүйцэтгэсэн ижил төстэй ажлын жагсаалт хүснэгтээр ирүүлэх;
4. Гадаадын хуулийн этгээд оролцож үл болно.
5. Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 10:00 цаг хүртэл Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем www.tender.gov.mn хаягаар нэвтэрч тодруулгыг авч болох бөгөөд 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 09:00 цагаас өмнө цахимаар мэдүүлгээ ирүүлнэ үү.
Улаанбаатар хот-14240, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо,
Жигжиджавын гудамж, 8-р байр, Финанс төв, 5-р давхар, 508 тоот.
Утас: 75055555-508