НҮҮРС ХУДАЛДАН АВАГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ УРИЛГА

СШ дугаар:  2021-OX-04
 
“Эрдэнэс-Таван толгой” ХК нь урт хугацаанд, тогтвортой хамтран ажиллах худалдан авагч компанийг сонгон шалгаруулж Цанхийн уурхайгаас олборлосон исэлдсэн нүүрсийг зах зээлийн нөхцөл байдалтай уялдуулан борлуулахаар дараах сонгон шалгаруулалтыг зарлаж байна.
 
Чанарын дундаж үзүүлэлт: Хүснэгтэд дурдсан чанарын үзүүлэлт нь тодорхой түвшинд хэлбэлзэх ба оролцогч компани нь өөрийн албан хүсэлтэд худалдан авах багцын талаар тодорхой дурдсан байна.
Овоолго FCA-уурхайн амны үнэ (USD/тн) Total Moisture (Ar) Ash (db) Sulphur (db) CV (ar) VM
Багц-1 9.5$   4.43   17.16   0.62    6,000   28.05 
Багц-2 8.1$  6.54  17.62  0.69   5,500   27.70
 
Үнэ: Оролцогч компани нь дээрх хүснэгтэд дурдсан FCA-уурхайн амны доод үнээс багагүй үнийн санал ирүүлнэ.
Хэмжээ: 50,000 тонн буюу түүнээс дээш, 
Урьдчилгаа төлбөр: Нийт гэрээний үнийн дүнгийн 10% буюу түүнээс дээш байна.
Ачилтын хуваарь: Сар бүр 25,000-50,000 тонн 
Барьцаа төлбөр: Тонн тутмын 0.1 ам.доллар
 
Бүрдүүлэх материал: 
1. Хамтарч ажиллах албан хүсэлт 
  • Худалдан авах хэмжээ, ачилтын хуваарь;
  • Үнийн санал ба урьдчилгаа төлбөрийн нөхцөл;
  • “Эрдэнэс-Тавантолгой” ХК-д аливаа өр, авлага байгаа эсэх;
  • Гэрээний барьцаа төлбөр байршуулахыг зөвшөөрсөн эсэх,
  • Худалдаж авах багцыг тодорхой дурдсан байна.
 
2. Компанийн товч танилцуулга, ажлын туршлага, холбогдох тусгай зөвшөөрлүүд
 
3. Бизнес төлөвлөгөөний хураангуй
  • Зах зээлийн судалгаа;
  • Борлуулалтын төлөвлөгөө;
  • Бүтээгдэхүүн нийлүүлэх боломжууд, гол хэрэглэгч;
  • Болзошгүй эрсдэл түүнийг удирдах төлөвлөгөө,
 
4. Тээвэрлэгч компанийн мэдээлэл ирүүлбэл давуу тал болно.
  • Холбогдох тусгай зөвшөөрөл, улс хоорондын ачаа тээвэрлэх гэрээ, хүчин чадал;
  • Тээвэрлэлтийн төлөвлөгөө,
 
5. Маягт.02-ийг бөглөсөн байх.
  • Дотоодын аж ахуй нэгж давуу эрхтэй.
 
Материал хүлээн авах хугацаа: 2021-03-19-ны 16:30 цаг хүртэл
Материалыг цахим хаягаар хүлээн авна: ett.sales@erdenestt.mn
Холбогдох утас: 75055555-ext.-913
 
Маягт татах: