ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2021-03-16
Тендер шалгаруулалтын нэр: Салбарын Захиргаа, хотхоны барилгын интерьерийн зураг төсөв боловсруулах, засварын ажлыг гүйцэтгэх
Тендер шалгаруулалтын дугаар: ЭТТ/202102295
 
“Эрдэнэс-Тавантолгой” ХК нь эрх бүхий тендерт оролцогчдоос Салбарын Захиргаа, хотхоны барилгын интерьерийн зураг төсөв боловсруулах, засварын ажлыг гүйцэтгэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.
 
Энэхүү тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа тул Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем  болох www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна уу.
 
Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг илгээхийн өмнө 50,000 /тавин мянга/ төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байх ёстой.
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерийн хамт төсөвт өртгийн 1%-тай тэнцэх цахим тендерийн баталгааг ирүүлнэ. 
 
Тендерийг 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 09.00 цагаас өмнө цахимаар илгээх  ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2021 оны 04 дүгээр сарын 16-ны  өдрийн 09.10 цагт нээнэ.
 
Гадаадын этгээд тендер ирүүлэх  эрхгүй.
Дотоодын давуу эрх тооцно.
 
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
 
“Эрдэнэс Тавантолгой” ХК, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджавын-8,
Финанс төв, 5-р давхар, 508 тоот, Улаанбаатар хот-15160, Монгол Улс
Утас: 75055555 дотуур утас-508
Холбоо барих ажилтан: А.Энхмаа
Е-мэйл: enkhmaa.a@erdenestt.mn