ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА
ГЭРЭЭ ШУУД БАЙГУУЛАХ
Огноо: 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдөр
Тендер шалгаруулалтын нэр: Оффисын байрны түрээсийн үйлчилгээ үзүүлэгчийг сонгох
Тендер шалгаруулалтын дугаар: ЭТТ/202001066/04
“Эрдэнэс-Тавантолгой” ХК нь эрх бүхий тендерт оролцогчдоос Оффисын байрны түрээсийн үйлчилгээ үзүүлэгчийг сонгох тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.
Энэхүү тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна уу.
Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг илгээхийн өмнө 50.000 /тавин мянга/ төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байх ёстой.
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
Үүнд:
1. Борлуулалтын хэмжээ: 2017, 2018, 2019 оны аль нэг жилийн борлуулалтын орлого нь батлагдсан төсөвт өртгийн 30 хувиас багагүй байна.
2. Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Төсөвт өртгийн 15%-иас багагүй байна.
3. Ижил төстэй ажил гэрээгээр гүйцэтгэсэн туршлагын мэдээлэл ирүүлэх жилийн тоо: 2017, 2018, 2019 оны аль нэг жилд хийж гүйцтгэсэн ижил төстэй түрээсийн үйлчилгээний гэрээ үзүүлсэн байх
4. Тендерийн баталгааны дүн: Төсөвт өртгийн 1% буюу 10,854,000 /арван сая найман зуун тавин дөрвөн мянган төгрөг/
Цахим тендерийн баталгааг цахим баталгаа гаргах эрх бүхий арилжааны банкаар гаргуулна.
Тендерийг 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 09 цаг 00 минутаас өмнө цахим системд ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 09 цаг 10 минутад нээнэ.
Гадаадын этгээд тендерт оролцох эрхгүй.
Дотоодын давуу эрхийн зөрүү тооцохгүй.
Сонирхсон этгээд тендерийн бусад мэдээллийг доорх хаягаар авч болно
“Эрдэнэс-Тавантолгой” ХК
Жигжиджав-8, Финанс төв, 5 давхар 504 тоот
Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо
Улаанбаатар хот,
Утас: 7505-5555 дотуур утас-506