ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2021 оны 03 сарын 23
 
“Эрдэнэс-Тавантолгой”ХК-д Автогрейдер нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ЭТТ202102310 дугаартай нээлттэй тендер
 
“Эрдэнэс-Тавантолгой” ХК нь эрх бүхий тендерт оролцогчдоос Автогрейдер CAT 14M /эсхүл түүнтэй дүйцэх/ нийлүүлэх тухай битүүмжилсэн цахим тендер ирүүлэхийг урьж байна.  
 
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн [30] хоногийн дотор хүчинтэй байна. Энэхүү  тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа хялбаршуулсан цахим тендер тул Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг 50,000 төгрөг төлж авна уу. 
 
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. 
Үүнд: 
Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 3 жилийн буюу 2018, 2019, 2020 оны  борлуултын орлогын дундаж нь төсөвт өртгийн 50 хувь, буюу 1,210,750,000 /нэг тэрбум, хоёр зуун арван сая, долоон зуун тавин мянга/ төгрөгөөс багагүй байна.
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Төсөвт өртгийн 30 хувь буюу 726,450,000 /долоон зуун хорин зургаан сая, дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөс багагүй байна.
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 3 жилийн буюу 2018, 2019 оны жилийн эцсийн аудитын дүгнэлтээр баталгаажсан санхүүгийн тайлан /2020 оны тайлан аудитгүй байж болно/
Үйлдвэрлэгч, дистрибьютер, Албан ёсны гэрээт борлуулагчийн аль  нэгээр ажилладагийг нотлох баримт бичиг, гэрээний хуулбар, гэрчилгээ орчуулж ирүүлэх
 
Тендерийн хамт [24,215,000  /хорин дөрвөн сая, хоёр зуун арван таван мянга /] төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
 
Тендерийг [ 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 10 цаг 00 минут]–аас өмнө Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем  www.tender.gov.mn  цахим хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг [2021 оны 04 дүгээр сарын 26]-ны өдрийн, [10 цаг 30 минутанд]  нээнэ.
 
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй.
 
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
 
Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджавын гудамж-8, Финанс төв, Улаанбаатар хот-15160, Монгол улс “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн байр
Утас:75055555-505