ТЕНДЕРИЙН УРИЛГА
Огноо: 2021.03.23
Тендер шалгаруулалтын нэр: Бульдозер нийлүүлэгчийг сонгох
Тендер шалгаруулалтын дугаар: ЭТТ/202102309
“Эрдэнэс-Тавантолгой” ХК эрх бүхий тендерт оролцогчдоос Бульдозер CAT D8 /эсхүл түүнтэй дүйцэх/–ыг нийлүүлэх тухай битүүмжилсэн цахимт тендер ирүүлэхийг урьж байна.
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн [30] хоногийн дотор хүчинтэй байна. Энэхүү тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа хялбаршуулсан цахим тендер тул Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг 50,000 төгрөг төлж авна уу.
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
Үүнд:
Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 3 жилийн буюу 2018, 2019, 2020 оны борлуултын орлогын дундаж нь төсөвт өртгийн 50 хувь, буюу 1,073,000,000 /нэг тэрбум, далан гурван сая/ төгрөгөөс багагүй байна.
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Төсөвт өртгийн 30 хувь буюу 643,800,000 /Зургаан зуун дөчин гурван сая, найман зуу/ төгрөгөөс багагүй байна.
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 3 жилийн буюу 2018, 2019 оны жилийн эцсийн аудитын дүгнэлтээр баталгаажсан санхүүгийн тайлан /2020 оны тайлан аудитгүй байж болно/
Үйлдвэрлэгч, дистрибьютер, Албан ёсны гэрээт борлуулагчийн аль нэгээр ажилладагийг нотлох баримт бичиг, гэрээний хуулбар, гэрчилгээ орчуулж ирүүлэх
Тендерийн хамт [21,460,000 /хорин нэгэн сая, дөрвөн зуун жаран мянга /] төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг [ 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 09 цаг 00 минут]–аас өмнө Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем www.tender.gov.mn цахим хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг [2021 оны 04 дүгээр сарын 26]-ны өдрийн, [09 цаг 30 минутанд] нээнэ.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджавын гудамж-8, Финанс төв, Улаанбаатар хот-15160, Монгол улс “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн байр
Утас:75055555-505