ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2021.03.25

Тендер шалгаруулалтын нэр: Уурхайн шинэ хотхоны хоолны залны тавилга

нийлүүлэгчийг сонгох

Тендер шалгаруулалтын дугаар: ЭТТ/202102379                       

“Эрдэнэс-Тавантолгой” ХК нь эрх бүхий тендерт оролцогчдоос Уурхайн шинэ хотхоны хоолны залны тавилга–ыг нийлүүлэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.

Тухайн  тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авч болно.

Тендерт оролцогч нь тендер илгээхийн өмнө 50,000 /тавин мянган/ төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байх ёстой.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс хойш 30 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жилийн буюу 2019, 2020 онуудын аль нэг жилд төсөвт өртгийн 100 хувиас багагүй байна.

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Төсөвт өртгийн 100 хувиас багагүй байна.

Ижил төстэй ажил гэрээгээр гүйцэтгэсэн туршлагын мэдээлэл ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 3 жил буюу 2018, 2019, 2020 онуудад тавилга нийлүүлсэн байх.

Тендерийн хамт Төсөвт өртгийн 1 хувь буюу  1,309,000 /Нэг сая гурван зуун есөн мянга/ төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 09:00 цагаас өмнө www.tender.gov.mn хаягаар ирүүлэх ба тендерийг 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 09:30 цагт нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.

Дотоодын давуу эрх тооцно.

Тодруулга, нэмэлт мэдээллийг доорх хаягаар авч болно.

“Эрдэнэс-Тавантолгой” ХК, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджавын-8,

Финанс төв, 5 давхар, 503 тоот, Улаанбаатар хот-15160, Монгол Улс

Утас: 75055555, Дотуур утас-503