ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2021.3.26
Тендер шалгаруулалтын нэр:  Нөхөн сэргээлт-2024 нэгдсэн арга хэмжээг хэрэгжүүлэх хүрээнд БОАЖЯ-д хүлээлгэн өгөх Тоёота ланд круйзер -78 эсхүл түүнтэй дүйцэх автомашин нийлүүлэгчийг сонгох 
Тендер шалгаруулалтын дугаар: ЭТТ/ 202102452
 
“Эрдэнэс-Тавантолгой” ХК-иас эрх бүхий тендерт оролцогчдоос Тоёота ланд круйзер -78 эсхүл түүнтэй дүйцэх автомашин нийлүүлэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.
 
Тухайн  тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна уу.
Тендер нь түүнийг нээснээс хойш 30 хоногийн хугацаанд хүчинтэй.
 
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. 
Үүнд: 
Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жилийн буюу 2019, 2020 онуудын борлуулалтын орлогын дундаж нь тухайн тендерийн төсөвт өртгөөс багагүй байх
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: 
Тухайн тендерийн төсөвт өртгийн 30%-иас багагүй байх
 
Үйлдвэрлэгчийн албан ёсны зөвшөөрөл шаардлагатай. 
Тендерийн хамт төсөвт өртгийн 1 хувь буюу 1,311,000 /Нэг сая гурван зуун арван нэгэн мянга/ төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
 
Тендерийг 2021 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 10.00 цагаас өмнө цахимаар илгээх  ба тендерийг 2021 оны 4 дүгээр сарын 26-ны  өдрийн 10.10 цагт нээнэ.
 
Гадаадын этгээд тендер ирүүлэх  эрхгүй.
Дотоодын давуу эрх тооцно.
 
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
 
“Эрдэнэс Тавантолгой” ХК, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджавын-8,
Финанс төв, 5-р давхар, 508 тоот, Улаанбаатар хот-15160, Монгол Улс
Утас: 75055555 дотуур утас-508