Үнийн санал авах урилга

СОНИРХСОН ХУУЛИЙН ЭТГЭЭД, ХУВЬ ХҮН

 2021.03.30

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-д  “ERP нэвтрүүлэхтэй холбоотой” зөвлөх  үйлчилгээ үзүүлэх үнийн санал ирүүлэхийг урьж байна.

Сонирхсон этгээд үнийн санал ирүүлэх ажлын даалгавар болон холбогдох бусад материалыг Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджавын гудамж-8, Финанс төвийн 5 давхар, 503 тоот Худалдан авалт, ханган нийлүүлэлтийн хэлтэс, Утас:75055555 /дотуур утас 507/, webmail: Gonchigtseren.ts@erdenestt.mn хаягаар эсвэл доорх линкээр татаж авна уу.

  Үнийн санал нь дараах бүрдэл хэсгүүдтэй;

  1. Зөвлөхийн ажлын туршлага болон бусад мэдээллийг багтаасан дэлгэрэнгүй танилцуулга ирүүлэх,
  2. Бизнесийн удирдлагын чиглэлээр магистр болон түүнээс дээш зэрэгтэй байх,
  3. Зөвлөх нь нягтлан бодох бүртгэл, санхүү, аудитын чиглэлээр 15-аас доошгүй жил ажилласан байх,
  4. Мэргэшсэн нягтлан бодогчийн эрхтэй, Татварын мэргэшсэн зөвлөхийн эрхтэй байх,
  5. Санхүүгийн тайлагналын олон улсын стандарт, Улсын секторын нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартыг хэрэгжүүлж байсан туршлагатай байх,
  6. Уул уурхайн салбарт нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичиг, дансны төлөвлөгөө боловсруулж байсан туршлагатай байх,
  7. Уул уурхайн салбарт санхүү, нягтлан бодох бүртгэлийн зөвлөх үйлчилгээ үзүүлж байсан туршлагатай байх.
  8. Төлбөрийн нэхэмжлэх ирүүлэх.

Дээрх жагсаалтууд дээр нотлох баримт бичгийг эх баримт бичгээс нь тод хуулбарласан, хуулбар ирүүлэх.

Үнийн саналыг ажлын 3 хоногт багтаан Gonchigtseren.ts@erdenestt.mn мэйл хаягаар ирүүлнэ үү.