ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ
2021.03.31
1. “Эрдэнэс-Тавантолгой” ХК нь Лаг боловсруулах байгууламжийн зураг төсөв хийх ЭТТ/202102004 дугаартай төсөл-ийг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ цахимаар ирүүлэхийг урьж байна.
2. Энэхүү зөвлөх үйлчилгээ нь “Эрдэнэс-Тавантолгой” ХК-д лаг боловсруулах байгууламжийн зураг төсөв хийх ажил болно.
3. Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээллийг ирүүлнэ.
3.1. Аж ахуйн нэгж, байгууллагын танилцуулга;
3.2. Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
3.3. Зураг төсөл боловсруулах (ЗТ-2.1, ЗТ-6.1, ЗТ-6.2, ЗТ-6.3, ЗТ-6.4, ЗТ-11.1 ба тэдгээртэй дүйцэхүйц) Тусгай зөвшөөрлийн нотариатаар баталгаажуулсан хуулбарыг ирүүлэх;
3.4. Сүүлийн 2 жилийн буюу 2019, 2020 оны санхүүгийн тайлан;
3.5. Татварын өргүй тухай тодорхойлолт /тендер зарласан өдрөөс хойшхи байдлаар/
3.6. Нийгмийн даатгалын газрын тодорхойлолт /тендер зарласан өдрөөс хойшхи байдлаар/
3.7. Зөвлөх үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээд нь зураг төслийн чиглэлээр 2-оос доошгүй жил ажилласан ажлын туршлагатай байх;
3.8. Чадварыг нэмэгдүүлж сайжруулах зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болно.
3.9. Тендерт оролцогч нь түншлэлээр оролцох бол талууд цахим системээр дамжуулан гэрээ байгуулсан байна. / www.tender.gov.mn цахим системийн түншлэл гэсэн хэсэгт түншлэлийн мэдээллээ оруулсан байна. Хэрэв ингэж ирүүлээгүй тохиолдолд түншлэл гэж үзэхгүй/
4.Гадаадын хуулийн этгээд оролцож үл болно.
5. Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2021 оны 04 сарын 05-ны өдрийн 10:00 цаг хүртэл авч болох бөгөөд мэдүүлгээ www.tender.gov.mn цахим хаягаар 2021 оны 04 сарын 12-ны өдрийн 09:00 цагаас өмнө ирүүлнэ үү.
Хаяг: Улаанбаатар хот-14240, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо,
Жигжиджавын гудамж 8-р байр, Финанс төв, 5-р давхар, 503 тоот.
Утас: 75055555-505