“Эрдэнэс-Таван толгой” ХК нь нүүрс худалдах, худалдан авах чиглэлээр хамтран ажиллах худалдан авагч компанийг сонгон шалгаруулж, цанхийн уурхайн 3 болон 4 дүгээр давхаргын коксжих нүүрсийг тэнцүү хэмжээтэйгээр, зах зээлийн нөхцөл байдалтай уялдуулан борлуулахаар дараах сонгон шалгаруулалтыг зарлаж байна.
Хэмжээ: 500,000 тонн ба түүнээс дээш
Урьдчилгаа төлбөр: Нийт гэрээлэх дүнгийн 10% ба түүнээс дээш
Ачилтын хуваарь: Сар бүр 50,000-100,000 тонн буюу түүнээс дээш
Барьцаа төлбөр: Тонн тутмын 1 ам.доллар
Бүрдүүлэх материал:
1. Албан хүсэлт
-
Худалдан авах нийт нүүрсний тонн хэмжээ, сар тутмын ачилтын хуваарь, хүчин чадал;
-
Үнэ ба Урьдчилгаа төлбөрийн нөхцөл;
-
“Эрдэнэс-Таван толгой” ХК-д аливаа өр, авлага байгаа эсэх.
-
Гэрээний барьцаа төлбөр байршуулахыг зөвшөөрсөн эсэх,
2. Компанийн товч танилцуулга, ажлын туршлага, холбогдох тусгай зөвшөөрлүүд
3. Бизнес төлөвлөгөөний хураангуй
-
Зах зээлийн судалгаа;
-
Өөрийн эзэмшлийн угаах үйлдвэртэй эсэх, хүчин чадал;
-
Борлуулалтын төлөвлөгөө;
-
Бүтээгдэхүүн нийлүүлэх боломжууд, гол хэрэглэгч;
-
Болзошгүй эрсдэл түүнийг удирдах төлөвлөгөө.
4. Тээвэрлэгч компанийн мэдээлэл ирүүлбэл давуу тал болно.
-
Холбогдох тусгай зөвшөөрөл, улс хоорондын ачаа тээвэрлэх гэрээ, хүчин чадал;
-
Тээвэрлэлтийн төлөвлөгөө.
5. Нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг ирүүлбэл давуу тал болно.
-
Байгаль орчныг хамгаалах нөхөн сэргээх, мод тарих г.м;
-
Компанийн ажилчдын мэргэжил дээшлүүлэх хөтөлбөр, оюутны сургалтын тэтгэлэгт хөтөлбөр г.м;
-
Тээврийн жолооч нарын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэнд, нийгмийн баталгааг хангах ажлыг зохион байгуулах, зарцуулах мөнгөн хөрөнгийн хэмжээ.
6. Бусад
-
Урьдчилгаа төлбөрт L/C-г хүлээн зөвшөөрөхгүй.
-
“Эрдэнэс-Таван толгой” ХК-тай Нүүрс худалдах, худалдан авах гэрээтэй, гэрээний үүргийн хэрэгжилт хангалтгүй компаниудын санал хүлээн авахгүй.
-
Хүсэлт гаргаж буй компани нь исэлдсэн нүүрс худалдан авч, хольж угаах санал ирүүлэх нь давуу тал болно.
7. Маягт.02-ыг бөглөсөн байх.
Материал хүлээн авах хугацаа: 2021-04-09-ны 11:30 цаг хүртэл
Материалыг цахим хаягаар хүлээн авна: ett.sales@erdenestt.mn
Холбогдох утас: 75055555-ext.-913
Маягт татах