ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр
Тендер шалгаруулалтын нэр: ТУСГАЙ ТОНОГЛОЛТОЙ ГАЛЫН МАШИН НИЙЛҮҮЛЭГЧИЙГ СОНГОХ НЭЭЛТТЭЙ ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТ
Тендер шалгаруулалтын дугаар: ЭТТ/202102336
 
“ЭРДЭНЭС-ТАВАНТОЛГОЙ” ХК нь эрх бүхий тендерт оролцогчдоос ТУСГАЙ ТОНОГЛОЛТОЙ ГАЛЫН МАШИН НИЙЛҮҮЛЭГЧИЙГ СОНГОХ НЭЭЛТТЭЙ ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТ-ыг гүйцэтгэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.
 
Энэхүү тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна уу. 
Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг илгээхийн өмнө 50.000 /тавин мянга/ төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байх ёстой. 
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.
 
Энэхүү тендер шалгаруулалт нь дараах нэр, дугаар бүхий багцуудаас бүрдэнэ.
Үүнд: 
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
Үүнд: 
Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 3 жил буюу 2018, 2019, 2020 онуудын аль нэг жилд борлуулалтын орлогын хэмжээ нь тухайн тендер шалгаруулалтын төсөвт өртгөөөс 30 хувиас багагүй байх; 
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Төсөвт өртгийн 30%-иас багагүй байх;
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: ТИЙМ
Үйлдвэрлэгчийн зөвшөөрөл: Үйлдвэрлэгч, Дистрибьютер, Албан ёсны  гэрээт борлуулагчийн итгэмжлэлийг МАЯГТ №: ТШМ-4-ийн дагуу ирүүлэх шаардлагатай
Тендерийн хамт: Төсөвт өртгийн 1% буюу 8,580,000 /Найман сая таван зуун наян мянган төгрөг/-ийн тендерийн баталгааг тендерийн багц тус бүрийн хамт ирүүлнэ. 
 
Тендерийг 2021 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 09 цаг 00 минутаас өмнө Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем www.tender.gov.mn хаягаар цахимаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2021 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 09 цаг 10 минутад “Эрдэнэс-Тавантолгой” ХК, Жигжиджав-8, Финанс төв, 504 тоот хурлын өрөөнд нээнэ.
 
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй
Дотоодын давуу эрхийн зөрүү тооцохгүй.
Сонирхсон этгээд бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
 
“Эрдэнэс-Тавантолгой” ХК
Жигжиджав-8, Финанс төв, 5 давхар 
Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо
Улаанбаатар хот, 
Утас: 7505-5555 /дотуур утас-506/