ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА

“Эрдэнэс Тавантолгой” ХК нь сонгогдсон эрх бүхий тендерт оролцогчдоос Цэвэр ус нийлүүлэгчийг сонгох ЭТТ/202102455/02 дугаартай харьцуулалтын тендерт үнийн санал ирүүлэхийг урьж байна.
 
Энэхүү тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна уу.
 
Харьцуулалтын тендер нь дараах нэр дугаар бүхий багцуудаас бүрдэнэ.
Багц №1- Экос 0,33мл цэвэр ус /Эсхүл түүнтэй дүйцэх/
Багц №2- Хужирт 0,33мл цэвэр ус /Эсхүл түүнтэй дүйцэх/
 
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.
 
Үнийн саналыг 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 09 цаг 00 минутаас өмнө Төрийн өмчийн бодлого зохицуулалтын цахим систем болох www.tender.gov.mn хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 09 цаг 10 минутад “Эрдэнэс Тавантолгой” ХК, Жигжиджав-8, Финанс төв, 1 давхрын хурлын өрөөнд нээнэ.
 
Дотоодны давуу эрх тооцно.
 
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
 
Хаяг: “Эрдэнэс-Тавантолгой” ХК Чингэлтэй дүүрэг 1-р хороо, 
Жигжиджав-8, Финанс төв, 5 давхар 503 тоот 
Утас:75055555 (дотуур утас 507)