ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2021.04.08
Тендер шалгаруулалтын нэр: Уурхайн шинэ хотхоны фитнесийн өрөөний тоног төхөөрөмж нийлүүлэгчийг сонгох
Тендер шалгаруулалтын дугаар: ЭТТ/202102374 
 
“Эрдэнэс-Тавантолгой” ХК нь эрх бүхий тендерт оролцогчдоос Уурхайн шинэ хотхоны фитнесийн өрөөний тоног төхөөрөмж–ийг нийлүүлэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.
 
Тухайн  тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авч болно.
Тендерт оролцогч нь тендер илгээхийн өмнө 50,000 /тавин мянган/ төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байх ёстой.
 
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс хойш 30 хоногийн дотор хүчинтэй байна.
 
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
Үүнд: 
Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жил буюу 2019, 2020 онуудын аль нэг жилд төсөвт өртгийн 100 хувиас багагүй байх. 
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Төсөвт өртгийн 100 хувиас багагүй байна.
Ашигтай ажилласан байх жилийн тоо: Сүүлийн 2 жил буюу 2019, 2020 онд ашигтай ажилласан байх. 
Ижил төстэй ажил гэрээгээр гүйцэтгэсэн туршлагын мэдээлэл ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил буюу 2019, 2020 онуудын аль нэг жилд фитнесийн тоног төхөөрөмж нийлүүлсэн байх. 
Тендерийн хамт Төсөвт өртгийн 1 хувь буюу  1,850,190 /Нэг сая найман зуун тавин мянга нэг зуун ер/ төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
 
Тендерийг 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 10:00 цагаас өмнө www.tender.gov.mn хаягаар ирүүлэх ба тендерийг 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 10:30 цагт нээнэ.
 
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.
 
Тодруулга, нэмэлт мэдээллийг доорх хаягаар авч болно.
 
“Эрдэнэс Тавантолгой” ХК, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджавын-8,
Финанс төв, 5 давхар, 503 тоот, Улаанбаатар хот-15160, Монгол Улс
Утас: 75055555, Дотуур утас-501