ТЕНДЕРИЙН УРИЛГА
Огноо: 2021.04.08
Тендер шалгаруулалтын нэр: Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн багаж хэрэгсэл нийлүүлэгчийг сонгох
Тендер шалгаруулалтын дугаар: ЭТТ/202102347
“Эрдэнэс-Тавантолгой” ХК нь эрх бүхий тендерт оролцогчдоос Хөдөлмөрйин аюулгүй байдал, эрүүл ахуйн багаж хэрэгсэл–ийг нийлүүлэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.
Тухайн тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авч болно.
Тендерт оролцогч нь тендер илгээхийн өмнө 50,000 /тавин мянга/ төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байх ёстой.
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс хойш 30 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
Үүнд:
Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 3 жил буюу 2018, 2019, 2020 онуудын аль нэг жилд төсөвт өртгийн 100 хувиас багагүй байх.
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Төсөвт өртгийн 100 хувиас багагүй байна.
Ашигтай ажилласан байх жилийн тоо: Сүүлийн 3 жил буюу 2018, 2019, 2020 оны аль нэг жилд нь ашигтай ажилласан байх.
Ижил төстэй ажил гэрээгээр гүйцэтгэсэн туршлагын мэдээлэл ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 3 жил буюу 2018, 2019, 2020 онуудын аль нэг жилд ХАБЭА-н багаж хэрэгсэл нийлүүлсэн байх.
Тендерийн хамт Төсөвт өртгийн 1 хувь буюу 879,400 /найман зуун далан есөн мянга дөрвөн зуу/ төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 11:00 цагаас өмнө www.tender.gov.mn хаягаар ирүүлэх ба тендерийг 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 11:30 цагт нээнэ.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.
Тодруулга, нэмэлт мэдээллийг доорх хаягаар авч болно.
“Эрдэнэс Тавантолгой” ХК, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджавын-8,
Финанс төв, 5 давхар, 503 тоот, Улаанбаатар хот-15160, Монгол Улс
Утас: 75055555, Дотуур утас-501