ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

2021.04.27
 
1. “Эрдэнэс Тавантолгой” ХК нь Нүүрс баяжуулах үйлдвэрийн төслийн техникийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх ЭТТ/202102006  дугаартай төсөл-ийг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ цахимаар ирүүлэхийг урьж байна.
 
2. Энэхүү зөвлөх үйлчилгээ нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Нүүрс баяжуулах үйлдвэрийн төслийн техникийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх ажил болно.
 
3. Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээллийг ирүүлнэ. 
 
3.1. Аж ахуйн нэгж, байгууллагын танилцуулга; 
3.2. Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
3.3. Зөвлөх хуулийн этгээд нь уул уурхай, зураг төсөл судалгааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, 2-оос доошгүй жилийн ажлын туршлагатай байна;
3.4. Техникийн зөвлөх нь уурхайн төслийн судалгаа хийх, хөгжүүлэх чиглэлээр хамгийн багадаа 5 жил ажилласан туршлагатай, мэргэшсэн, эсвэл зөвлөх инженерүүд байх;
3.5. Зөвлөх нь нүүрсний уурхайн салбарын гүнзгий түвшний мэдлэг, туршлагатай байх ба томоохон боловсруулалт болон дэд бүтцийн төслүүд дээр оролцож ажилласан байх;
3.6. Зөвлөхийн хийж гүйцэтгэсэн ижил төстэй ажлын жагсаалтыг хүснэгтээр ирүүлэх;
3.7. Зөвлөх баг нь 7 -аас доошгүй гишүүнээс бүрдэх, багийн гишүүдийн 60-аас доошгүй хувь нь үндсэн ажилтан байх бөгөөд  дараах мэргэжлийн шаардлага хангасан байна. Үүнд:
  • Зөвлөх багийн ахлагч  нь  тухайн салбарт 10-аас доошгүй жил ажилласан, уул уурхайн болон дэд бүтэц, үйлдвэрлэлийн инженеринг, төслийн менежмент, стратеги төлөвлөлт, ТЭЗҮ боловсруулах  чиглэлээр төсөл хөтөлбөр удирдаж байсан туршлагатай зөвлөх зэрэгтэй байх. 
  • Баяжуулалтын инженер нь Нүүрсний баяжуулалтын туршилт ба тэдгээрийн хэрэгжилт, төлөвлөлт, урвалж хэрэглээний урьдчилсан таамаглал, оновчлол, нүүрс бэлтгэл болон баяжуулах үйлдвэрлэлийн техник технологийн талаар өндөр түвшний мэдлэгтэй, холбогдох мэргэжлээр магистраас доошгүй зэрэгтэй. Тухайн салбартаа 5-аас доошгүй жил ажилласан байх. 
  • Үйлдвэрийн цахилгаан, автомажуулалтын инженер нь цахилгааны инженер, автоматжуулалтын чиглэлээр мэргэшсэн эсвэл магистраас доошгүй зэрэгтэй. Уул уурхай, боловсруулалтын салбарт төсөл судалгааны чиглэлээр 5-аас доошгүй жил цахилгаан хангамж, үйлдвэрлэл, төсөл, төлөвлөлт дээр ажилласан туршлагатай байх.
  • Дэд бүтэцийн эксперт нь (Хавсран гүйцэтгэх боломтой байх) Уул уурхай, баяжуулах үйлдвэрийн төсөлтэй холбоотой туслах үйлдвэрлэл, тээвэр ложистик, зам харилцаа, усан хангамжийн өргөн мэдлэг, туршлагатай. Төсөлтэй холбоотой чиглэлээр инженер магистраас доошгүй зэрэгтэй. 10-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх.
  • Механик инженер нь Механик инженерийн мэргэшсэн эсвэл магистраас доошгүй зэрэгтэй, боловсруулах болон баяжуулах үйлдвэрийн төслүүд дээр ажилласан туршлагатай байх. 
  •  
  • Барилгын инженер нь Томоохон төслийн үйлдвэрийн болон иргэний барилга байгууламж, дэд бүтэц, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн зураг төсөл зохиох талаар өндөр мэдлэгтэй. Барилгын болон зураг төслийн инженерийн магистр зэрэгтэй. Мэргэжлээрээ 5-аас доошгүй жил үйлдвэрийн төсөл, төлөвлөлт дээр ажилласан туршлагатай.
  •  
  • Эдийн засагч (Хавсран гүйцэтгэх боломжтой байх) Уул уурхайн салбарт 5-аас доошгүй жил ажилласан, гадаад дотоодын хүнд аж үйлдвэр, дэд бүтцийн томоохон төслийн санхүү, эдийн засгийн судалгаа, төслийн удирдлага, санхүү зах зээлийн талаар өндөр зэрэглэлийн мэдлэг чадвартай, уул уурхайн чиглэлээр үйлдвэрлэл, төсөл, төлөвлөлт, санхүү эдийн засгийн шинжилгээ, үнэлгээн дээр ажилласан туршлагатай. Төслийн эдийн засгийн үр ашгийн тооцоог хийх, төслийн зардал тооцох, бизнесийн загвар боловсруулах, хангамж, худалдан авалт, ажил үйлчилгээний төлөвлөлт боловсруулах өндөр чадвартай.
 
3.8. Нийгмийн даатгалын дэвтэрийн хуулбар, НДШ 7, 8 дугаар маягт, дипломын хуулбар ирүүлэх.
3.9. 2019, 2020 онуудын санхүүгийн тайлан;
3.10. Чадварыг нэмэгдүүлж сайжруулах зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болно. 
3.11. Тендерт оролцогч нь түншлэлээр оролцох бол талууд цахим системээр дамжуулан гэрээ байгуулсан байна. / www.tender.gov.mn цахим системийн түншлэл гэсэн хэсэгт түншлэлийн мэдээллээ оруулсан байна.  Хэрэв ингэж ирүүлээгүй тохиолдолд түншлэл гэж үзэхгүй/
 
4. Мэдүүлгийн баримтыг Монгол хэл дээр ирүүлэх бөгөөд гадаад хэл дээрх баримтыг баталгаат орчуулгын хамт ирүүлнэ.
 
5. Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2021 оны 05 сарын 03-ны өдрийн 10:00 цаг хүртэл авч болох бөгөөд мэдүүлгээ www.tender.gov.mn цахим хаягаар 2021 оны 05 сарын 10-ны өдрийн 09:00 цагаас өмнө ирүүлнэ үү.
 
Хаяг: Улаанбаатар хот-14240, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо,
Жигжиджавын гудамж 8-р байр, Финанс төв,  5-р давхар, 503 тоот.
Утас: 75055555-505