ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА
2021.04.28
“Эрдэнэс Тавантолгой” ХК нь сонгогдсон эрх бүхий тендерт оролцогчдоос Ниссан патрол маркийн автомашины урсгал сэлбэг нийлүүлэгчийг сонгох ЭТТ/202102251 дугаартай харьцуулалтын тендерт үнийн санал ирүүлэхийг урьж байна.
Энэхүү тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна уу.
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.
Үнийн саналыг 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 08 цаг 00 минутаас өмнө Төрийн өмчийн бодлого зохицуулалтын цахим систем болох www.tender.gov.mn хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 08 цаг 10 минутад “Эрдэнэс-Тавантолгой” ХК, Жигжиджав-8, Финанс төв, 5 дугаар давхрын хурлын өрөөнд нээнэ.
Дотоодын давуу эрх тооцно.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Хаяг: “Эрдэнэс Тавантолгой” ХК Чингэлтэй дүүрэг 1-р хороо,
Жигжиджав-8, Финанс төв, 5 давхар 503 тоот
Утас:75055555 (дотуур утас 505)