ТЕНДЕРИЙН УРИЛГА
Огноо: 2021 оны 04 сарын 28
Автовишк /14-20м/ нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ЭТТ/202102328 дугаар бүхий нээлттэй тендер шалгаруулалт
“Эрдэнэс Тавантолгой”ХК нь эрх бүхий тендерт оролцогчдоос Автовишк/14-20м/ нийлүүлэх тухай тендер ирүүлэхийг урьж байна.
Энэхүү барааны тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна уу.
Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг илгээхийн өмнө 50,000 /тавин мянган/ төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байх ёстой.
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс хойш 30 хоногийн хугацаанд хүчинтэй байх ба тендерийн баталгаа нь:
Төсөвт өртгийн 1 хувь буюу 1,500,000 /Нэг сая таван зуун мянга/ төгрөгний тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
Үүнд:
Борлуулалтын орлого: Сүүлийн 2 жилийн буюу 2019, 2020 оны борлуултын нийь орлогын нь төсөвт өртгийн 50 хувиас 75,000,000 /Далан таван сая/ төгрөгөөс багагүй байна.
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Төсөвт өртгийн 30 хувь буюу 45,000,000 /Дөчин таван сая /төгрөгөөс багагүй байна.
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 3 жилийн буюу 2018, 2019, 2020 оны жилийн эцсийн аудитын дүгнэлтээр баталгаажсан санхүүгийн тайлан ирүүлэх.
Ашигтай ажилласан байх жилийн тоо: Сүүлийн 3 жилдбуюу 2018, 2019, 2020 онуудад ашигтай ажилласан байх.
Тендерийг 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 09 цаг 00 минутаас өмнө ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 09 цаг 30 минутанд “Эрдэнэс Тавантолгой” ХК, Финанс төв, 1 давхарт 101 тоот хурлын өрөөнд нээнэ.
Дотоодын давуу эрх тооцно.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Хаяг: “Эрдэнэс-Таван толгой” ХК Чингэлтэй дүүрэг 1-р хороо,
Жигжиджав-8, Финанс төв, 5 давхар 504 тоот
Утас:75055555 (дотуур утас 507)