ТЕНДЕРИЙН УРИЛГА
Огноо: 2021 оны 04 сарын 28 өдөр
Цагаан хэрэглэл, орны гудас, бүтээлэг, алчуур, дэр, хөнжил, хөшиг, шалавч, гишгүүр нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ЭТТ/202102443 дугаар бүхий нээлттэй тендер шалгаруулалт
“Эрдэнэс Тавантолгой”ХК нь эрх бүхий тендерт оролцогчдоос Цагаан хэрэглэл, орны гудас, бүтээлэг, алчуур, дэр, хөнжил, хөшиг, шалавч, гишгүүр нийлүүлэх тухай тендер ирүүлэхийг урьж байна.
Энэхүү барааны тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна уу.
Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг илгээхийн өмнө 50,000 /тавин мянган/ төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байх ёстой.
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс хойш 30 хоногийн хугацаанд хүчинтэй байх ба тендерийн баталгаа нь:
Төсөвт өртгийн 1 хувь буюу 1,513,000 /нэг сая таван зуун арван гурван мянган төгрөг/-ний тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
Үүнд:
Борлуулалтын орлого: 2019, 2020 онуудын нийт борлуулалтын орлого нь төсөвт өртгийн 30 хувиас багагүй байх.
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Төсөвт өртгийн 30 хувиас багагүй байх
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2019, 2020 оны жилийн эцсийн аудитын дүгнэлтээр баталгаажсан санхүүгийн тайлан ирүүлэх.
Ашигтай ажилласан байх жилийн тоо: 2019, 2020 оны аль нэг жил ашигтай ажилсан байх.
Тендерийг 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 10 цаг 00 минутаас өмнө ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 10 цаг 30 минутанд “Эрдэнэс Тавантолгой” ХК, Финанс төв, 5 давхарт 503 тоот өрөөнд нээнэ.
Дотоодын давуу эрх тооцно.
Сонирхсон этгээд тендерийн талаарх мэдээллийг доорх хаягаар авч болно.
Хаяг: “Эрдэнэс Таван толгой” ХК Чингэлтэй дүүрэг 1-р хороо,
Жигжиджав-8, Финанс төв, 1 давхар 104 тоот
Утас:75055555 (дотуур утас 507)