ТЕНДЕРИЙН УРИЛГА

2021.04.27
Засгийн газраас Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг 2021 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 06:00 цаг хүртэл сунгасантай холбоотойгоор Цанхийн зүүн уурхайн нүүрс ачилт  хийх тендерийн материал ирүүлэх хугацааг дараах байдлаар сунгаж байна.
Тендер зарласан огноо: 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдөр
Тендерийн нэр: Цанхийн зүүн уурхайн нүүрс ачилт хийх 
Дугаар: ЭТТ/202102390
 
“Эрдэнэс-Тавантолгой” ХК нь эрх бүхий тендерт оролцогчдыг Цанхийн зүүн уурхайн нүүрс ачилт хийх үйлчилгээ үзүүлэгчийг сонгох тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.
 
Энэхүү тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна.
Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг илгээхийн өмнө 50,000 төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байх ёстой. Сонирхсон оролцогчид дэлгэрэнгүй мэдээллийг энд дурдсан хаягаар хандан авч болно. 
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс хойш 30 хоногийн хугацаанд хүчинтэй байх ба төсөвт өртгийн 1% буюу 553,624,138 төгрөгийн, эсхүл үүнтэй дүйцэхүйц дүн бүхий чөлөөтэй хөрвөх валют бүхий тендерийн баталгаатай хамт ирүүлнэ. 
 
Тендерийг 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 10 цагаас өмнө төрийн худалдан авах ажиллагааны цахим хуудсаар ирүүлэх бөгөөд 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 10 цаг 10 минутад уг тендерийг нээнэ. 
 
Сонирхсон этгээд бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
 
“Эрдэнэс Тавантолгой” ХК
Жигжиджав-8, Финанс төв, 5 давхар 503 тоот
Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо
Улаанбаатар хот, 
Утас: 7505-5555 дотуур утас-508