ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2021-4-30
Тендер шалгаруулалтын дугаар: ЭТТ/202102414
 
“Эрдэнэс Тавантолгой” ХК  эрх бүхий тендерт оролцогчдоос Тос тосолгооны материал–ыг нийлүүлэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.
 
Тухайн  тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна уу.
Тендер нь түүнийг нээснээс хойш 30 хоногийн хугацаанд хүчинтэй.
 
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. 
Үүнд: 
Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жилийн буюу 2019, 2020 онуудын борлуулалтын орлогын дундаж нь тухайн тендерийн төсөвт өртгийн 50%-иас багагүй байх
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Тухайн тендерийн төсөвт өртгийн 20%-иас багагүй байх
Үйлдвэрлэгчийн албан ёсны зөвшөөрөл шаардлагатай. 
 
Тендерийн хамт төсөвт өртгийн 1% буюу 2,631,147  /Хоёр сая зургаан зуун гучин нэгэн мянга нэг зуун дөчин долоо/ төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
 
Тендерийг 2021 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 09.00 цагаас өмнө цахимаар илгээх  ба тендерийг 2021 оны 6 дугаар сарын 02-ны  өдрийн 09.10 цагт нээнэ.
 
Гадаадын этгээд тендер ирүүлэх  эрхтэй.
Дотоодын давуу эрх тооцно.
 
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
 
“Эрдэнэс Тавантолгой” ХК, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджавын-8,
Финанс төв, 5-р давхар, 508 тоот, Улаанбаатар хот-15160, Монгол Улс
Утас: 75055555 дотуур утас-508
Холбоо барих ажилтан: А.Энхмаа
Е-мэйл: enkhmaa.a@erdenestt.mn