ТЕНДЕРИЙН УРИЛГА
Огноо: 2021.04.30
Тендер шалгаруулалтын нэр: Liebherr-580 маркийн дугуйт ачигчийн сэлбэг нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендер
Тендер шалгаруулалтын дугаар: ЭТТ/202102421
“Эрдэнэс Тавантолгой” ХК нь эрх бүхий тендерт Liebherr-580 маркийн дугуйт ачигчийн сэлбэг нийлүүлэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.
Энэхүү үйлчилгээний тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна.
Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг илгээхийн өмнө 50,000 төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байх ёстой. Сонирхсон оролцогчид дэлгэрэнгүй мэдээллийг энд дурдсан хаягаар хандан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс хойш 30 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
Үүнд:
Борлуулалтын хэмжээ:
2019, 2020 оны борлуулалтын орлогын нийлбэр нь төсөвт өртгийн 30%-аас багагүй байх;
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Тендерт оролцогчийн түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ нь төсөвт өртгийн 20% багагүй байх;
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2019, 2020 оны аудитаар баталгаажсан санхүүгийн тайлан ирүүлэх;
Тендерийн хамт 5,624,908 төгрөгийн тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 11 цагаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 11:10 минутад нээнэ.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.
Дотоодын давуу эрх тооцно.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
“Эрдэнэс Тавантолгой” ХК, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджавын-8,
Финанс төв, 5-р давхар, 502 тоот, Улаанбаатар хот-15160, Монгол Улс, Утас: 75055555 дотуур утас-511