ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2021.05.04
Тендер шалгаруулалтын нэр: Microsoft office 365 лиценз, Microsoft office BI Pro лиценз нийлүүлэгчийг сонгох 
Тендер шалгаруулалтын дугаар: ЭТТ/202102404
 
“Эрдэнэс Тавантолгой” ХК нь эрх бүхий тендерт оролцогчдоос Microsoft office 365 лиценз, Microsoft office BI Pro лиценз-ийг нийлүүлэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.
 
Тухайн  тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авч болно.
Тендерт оролцогч нь тендер илгээхийн өмнө 50,000 /тавин мянган/ төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байх ёстой.
 
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс хойш 30 хоногийн дотор хүчинтэй байна.
 
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
Үүнд: 
Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жил буюу 2020, 2019 онуудын аль нэг жилд төсөвт өртгийн 50 хувиас багагүй байх.
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Төсөвт өртгийн 50 хувиас багагүй байна. 
Ашигтай ажилласан байх жилийн тоо: Сүүлийн 2 жил буюу 2020, 2019 онд ашигтай ажилласан байх. 
Ижил төстэй ажил гэрээгээр гүйцэтгэсэн туршлагын мэдээлэл ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил буюу 2020, 2019 оны аль нэг жилд нь Microsoft office 365 лиценз нийлүүлсэн болон Оффис 365 програмуудыг ашиглан процесс автоматжуулалтын ажил хийсэн байна. 
 
Тендерийн хамт Төсөвт өртгийн 1 хувь буюу 1,692,000 /нэг сая зургаан зуун ерэн хоёр мянга/ төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 10:00 цагаас өмнө www.tender.gov.mn хаягаар ирүүлэх ба тендерийг 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 10:30 цагт нээнэ.
 
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.
Тодруулга, нэмэлт мэдээллийг доорх хаягаар авч болно.
 
“Эрдэнэс Тавантолгой” ХК, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджавын-8,
Финанс төв, 5 давхар, 503 тоот, Улаанбаатар хот-15160, Монгол Улс
Утас: 75055555, Дотуур утас-501