ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2021 оны 05 дугаар сарын 07–ны өдөр
Тендер шалгаруулалтын нэр: АЖЛЫН ӨВӨЛ, ЗУНЫ ХУВЦАС НИЙЛҮҮЛЭГЧИЙГ СОНГОХ НЭЭЛТТЭЙ ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТ
Тендер шалгаруулалтын дугаар: ЭТТ/202102429
 
“Эрдэнэс Тавантолгой” ХК эрх бүхий тендерт оролцогчдоос Ажлын өвөл, зуны хувцас–ыг нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
 
Энэхүү тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна уу. 
Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг илгээхийн өмнө 50.000 /тавин мянга/ төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байх ёстой. 
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.
 
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. 
Үүнд: 
Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жил буюу 2019, 2020 онуудын борлуулалтын орлогын дундаж хэмжээ нь тухайн тендер шалгаруулалтын төсөвт өртөгийн 30 хувиас багагүй байх;
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Төсөвт өртөгийн 30 хувиас багагүй байх;
Санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2019, 2020 он
 
Тендерийн хамт Багц-1 – 7,170,800 /Долоон сая нэг зуун далан мянга найман зуу/ төгрөг,
Багц-2 – 10,134,000 /Арван сая нэг зуун гучин дөрвөн мянга/ төгрөг,
Багц-3 – 6,080,400 /Зургаан сая наян мянга дөрвөн зуу/ төгрөг,
Багц-4 – 914,600 /Есөн зуун арван дөрвөн мянга зургаан зуу/ төгрөг,
Багц-5 – 769,340 /Долоон зуун жаран есөн мянга гурван зуун дөч/ төгрөг,
Багц-6 – 2,195,040 /Хоёр сая нэг зуун ерэн таван мянга дөч/ төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
 
Тендерийг 2021 оны 06 дугаар сарын 14-ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем www.tender.gov.mn хаягаар цахимаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 10 цаг 40 минутад “Эрдэнэс Тавантолгой” ХК, Жигжиджав-8, Финанс төв, 504 тоот хурлын өрөөнд нээнэ.
 
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.
Дотоодын давуу эрх тооцно.
 
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
 
Хаяг: “Эрдэнэс Тавантолгой” ХК
Жигжиджав-8, Финанс төв, 5 давхар 503 тоот
Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо
Улаанбаатар хот, 
Утас: 75055555 дотуур утас-509