ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдөр
Тендер шалгаруулалтын нэр: “Салбарын уурхайд хурлын танхимын сандал” нийлүүлэгчийг сонгох нээлттэй тендер шалгаруулалт
Тендер шалгаруулалтын дугаар: ЭТТ/202102372
 
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК нь эрх бүхий тендерт оролцогчдоос “Салбарын уурхайд хурлын танхимын сандал”-ыг нийлүүлэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.
 
Энэхүү тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна уу. 
 
Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг илгээхийн өмнө 50.000 /тавин мянга/ төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байх ёстой. 
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.
 
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
Үүнд: 
Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жил буюу 2019, 2020 онуудын аль нэг жилд борлуулалтын орлогын хэмжээ нь тухайн тендер шалгаруулалтын төсөвт өртгөөөс 50 хувиас багагүй байх; 
Санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил буюу 2019, 2020 онуудын аль нэг жилийн эцсийн аудитлагдсан санхүүгийн тайланг дүгнэлтийн хамт ирүүлэх;
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Төсөвт өртгийн 50%-иас багагүй байх;
Тендерийн хамт: Төсөвт өртгийн 1% буюу 924,000 /Есөн зуун хорин дөрвөн мянган/ төгрөгийн үнийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ. 
 
Тендерийг 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 09 цаг 00 минутаас өмнө Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем www.tender.gov.mn хаягаар цахимаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 09 цаг 10 минутад “Эрдэнэс Тавантолгой” ХК, Жигжиджав-8, Финанс төв, 504 тоот хурлын өрөөнд нээнэ.
 
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.
Дотоодын давуу эрхийн зөрүү тооцохгүй.
Сонирхсон этгээд бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
 
“Эрдэнэс Тавантолгой” ХК
Жигжиджав-8, Финанс төв, 5 давхар 
Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо
Улаанбаатар хот, 
Утас: 7505-5555 /дотуур утас-506/