НҮҮРС ХУДАЛДАН АВАГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ УРИЛГА

СШ дугаар:  2021-СО-05

“Эрдэнэс-Таван толгой” ХК нь нүүрс худалдах, худалдан авах чиглэлээр тогтвортой хамтран ажиллах худалдан авагч компанийг сонгон шалгаруулж, цанхийн уурхайн 3 болон 4 дүгээр давхаргын коксжих нүүрсийг тэнцүү хэмжээтэйгээр, зах зээлийн нөхцөл байдалтай уялдуулан борлуулахаар дараах сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

Чанарын дундаж үзүүлэлт:

Үнслэг (db)

Чийглэг (Ar)

Дэгдэмхий (daf)

Хүхэр (db)

G index

15.2

3.08

27.85

0.99

77.0

 

Сонгон шалгаруулалтын үнэ: коксжих нүүрс 74.65 ам.доллар/тонн

Хэмжээ: 500,000 тонн ба түүнээс дээш

Үнийн хөнгөлөлт:

  • Урьдчилгаа төлбөр 5.0 сая ам.доллараас 7.5 сая ам.доллар хүртэл 4%;
  • Урьдчилгаа төлбөр 7.5 сая ам.доллараас 10.0 сая ам.доллар хүртэл 5%;
  • Урьдчилгаа төлбөр 10.0 сая ам.доллараас 15 сая ам.доллар хүртэл 6%;
  • Урьдчилгаа төлбөр 15.0 сая ам.доллараас 20 сая ам.доллар хүртэл 7%;

Ачилтын хуваарь: Сар бүр 50,000-100,000 тонн буюу түүнээс дээш

Барьцаа төлбөр: Тонн тутмын 1 ам.доллар

Бүрдүүлэх материал:

  1. Албан хүсэлт
  • Худалдан авах нийт нүүрсний тонн хэмжээ, сар тутмын ачилтын хуваарь, хүчин чадал;
  • Үнэ ба Урьдчилгаа төлбөрийн нөхцөл;
  • “Эрдэнэс-Таван толгой” ХК-д аливаа өр, авлага байгаа эсэх.
  • Гэрээний барьцаа төлбөр байршуулахыг зөвшөөрсөн эсэх,
  1. Компанийн товч танилцуулга, ажлын туршлага, холбогдох тусгай зөвшөөрлүүд
  2. Бизнес төлөвлөгөөний хураангуй
  • Зах зээлийн судалгаа;
  • Өөрийн эзэмшлийн угаах үйлдвэртэй эсэх, хүчин чадал;
  • Борлуулалтын төлөвлөгөө;
  • Бүтээгдэхүүн нийлүүлэх боломжууд, гол хэрэглэгч;
  • Болзошгүй эрсдэл түүнийг удирдах төлөвлөгөө.
  1. Тээвэрлэгч компанийн мэдээлэл ирүүлбэл давуу тал болно.
  • Холбогдох тусгай зөвшөөрөл, улс хоорондын ачаа тээвэрлэх гэрээ, хүчин чадал;
  • Тээвэрлэлтийн төлөвлөгөө.
  1. Нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг ирүүлбэл давуу тал болно.
  • Байгаль орчныг хамгаалах нөхөн сэргээх, мод тарих г.м;
  • Компанийн ажилчдын мэргэжил дээшлүүлэх хөтөлбөр, оюутны сургалтын тэтгэлэгт хөтөлбөр г.м;
  • Тээврийн жолооч нарын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэнд, нийгмийн баталгааг хангах ажлыг зохион байгуулах, зарцуулах мөнгөн хөрөнгийн хэмжээ.
  1. Бусад
  • Урьдчилгаа төлбөрт L/C-г хүлээн зөвшөөрөхгүй.
  • “Эрдэнэс-Таван толгой” ХК-тай Нүүрс худалдах, худалдан авах гэрээтэй, гэрээний үүргийн хэрэгжилт хангалтгүй компаниудын санал хүлээн авахгүй.
  • Хүсэлт гаргаж буй компани нь исэлдсэн нүүрс худалдан авч, хольж угаах санал ирүүлэх нь давуу тал болно.
  1. Маягт.02-ыг бөглөсөн байх.

 

Материал хүлээн авах хугацаа:                  2021-05-24-ний 16:30 цаг хүртэл

Материалыг цахим хаягаар хүлээн авна: ett.sales@erdenestt.mn

Холбогдох утас:                                            75055555-ext.-913

 

Маягт татах

Маягт №2 (attachment)

Chinese Version