ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

2016 оны 05-р сарын 20-ны өдөр 
1. "Эрдэнэс-Таван толгой” ХК нь Уурхайн хажуугийн болон овоолгын тогтворжилт, геотехникийн үнэлгээ хийх, ЭТТ-2016/05-13/ЗҮ-07 дугаартай зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
2. Энэхүү зөвлөх үйлчилгээ нь "Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн Цанхийн уурхайн одоогийн байдалд геотехникийн үнэлгээ, дүгнэлт гаргаж, уурхайн цаашдын төлөвлөгөөний зураг төсөл, хажуугийн оновчтой үзүүлэлтийг тодорхойлох, төлөвлөлтийн талбайн чулуулгын шинж чанарыг харуулсан 3 хэмжээст загварчлал боловсруулах, үнэлгээ зөвлөмж гаргах үйлчилгээ болно.
3. Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох доорхи мэдээллийг ирүүлнэ.
Үүнд:
Аж ахуйн нэгж, байгууллагын гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар. Байгууллагын дэлгэрэнгүй танилцуулга.
Компанийн дүрмийн хуулбар /нотариатаар баталгаажуулсан байх/
Иргэний болон захиргааны хэргийн шүүхийн тодорхойлолт /2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс хойших байдлаар/
Харьяалагдах татвар, нийгмийн даатгалын байгууллагуудын тодорхойлолт /2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс хойших байдлаар/
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны тодорхойлолт. /2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс хойших байдлаар/
Зөвлөх нь уурхайн хажуугийн тогтворжилт, геотехникийн үнэлгээ, тооцоо судалгаа, зураг төсөл боловсруулах чиглэлээр 3-аас доошгүй жилийн хугацаанд ижил төстэй ажил, үйлчилгээ хийж гүйцэтгэсэн туршлагатай байх. /өртөг, хугацаа, байршил, гүйцэтгэлийн тухай, гэрээний хуулбар нотлох баримт ирүүлэх/
Сүүлийн 2 жил буюу 2014, 2015 онуудын жилийн санхүүгийн баталгаажсан тайлан.
Зөвлөх нь тухайн ажлыг хийж гүйцэтгэх мэргэжлийн 5-аас доошгүй хүний бүрэлдэхүүнтэй ажлын багтай байх ба уул уурхайн зөвлөх инженер, удирдах болон голлох мэргэжилтнүүдтэй байх /Багийн гишүүдийн мэргэшил, мэргэжлийн үнэмлэх, гэрчилгээний нотариатаар баталгаажсан хуулбар, ажлын туршлагыг нотолсон баримт ирүүлэх, тухайн байгууллагад сүүлийн 6 сараас багагүй хугацаанд ажилласан байх НДД-ийн нотариатаар баталгаажуулсан хуулбар ирүүлэх/
4. Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2016 оны 05-р сарын 27-ны өдрийн 17:00 цагаас  өмнө авч болох бөгөөд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2016 оны 05-р сарын 30-ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө ирүүлнэ үү.
 
"Эрдэнэс-Таван толгой” ХК, Жигжиджав-6, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо,
Улаанбаатар-14240, 1-р давхар 523 тоот
Утас: 70118585-611, Факс: 70118464