ТЕНДЕРИЙН УРИЛГА
Огноо: 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдөр
Тендер шалгаруулалтын нэр: “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Сэрээт өргөгч нийлүүлэх нийлүүлэгчийг сонгох цахим тендер
Тендер шалгаруулалтын дугаар: ЭТТ/202102330
“Эрдэнэс Тавантолгой” ХК нь эрх бүхий тендерт оролцогчдоос Сэрээт өргөгч нийлүүлэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.
Энэхүү ажлын тендер шалгаруулалт нь Төрийн худалдан авах ажиллагааны цахим системээр зарлагдаж байгаа цахим тендер тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна уу.
Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг илгээхийн өмнө 50 000 (тавин мянга) төгрөгийг банкны цахим төлбөр тооцооны системийг ашиглан төлсөн байх ёстой.
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс хойш 30 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерийн хамт дараах тендерийн баталгаа ирүүлнэ.
Төсөвт өртгийн үнийн дүнгийн 1 хувь буюу 1,771,000 /нэг сая долоон зуун далан нэгэн мянга/ төгрөг байна.
Хүчинтэй байх хугацаа: 2021 оны 08 дугаар сарын 21-ний өдрийг дуустал.
Тендерийг 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 10 цаг 00 минутаас өмнө системд ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 10 цаг 20 минутад “Эрдэнэс Таван толгой” ХК, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджавын гудамж-8, Финанс төв, 5 давхарын хурлын өрөөнд цахимаар нээнэ.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй.
Дотоодын давуу эрх тооцно.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичигтэй холбоотой нэмэлт мэдээллийг www.tender.gov.mn цахим хаягаар болон доорх хаягаар тус тус авч болно.
“Эрдэнэс Тавантолгой” ХК
Жигжиджав-8, Финанс төв, 5 давхар 503 тоот
Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо
Улаанбаатар хот,
Утас: 75055555 дотуур утас-512