ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

2021 оны 05 дугаар сарын 27

  1. "Эрдэнэс Тавантолгой" ХК нь Андеррайтер, Брокер, Дилер, Хөрөнгө оруулалтын зөвлөхийн түншилсэн (Синдикат) зөвлөх үйлчилгээ-г хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
  2. Энэхүү зөвлөх үйлчилгээ нь Тавантолгойн нүүрсний орд газрыг түшиглэн үндэсний хэмжээний томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх зорилгоор Төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 03 дугаар тогтоолоор дотоодын үнэт цаасны зах зээлд нийтэд санал болгон 2,000,000,000,000 /хоёр их наяд/ төгрөг хүртэлх хэмжээний ЭТТ-Бонд гаргахаар шийдвэрлэсний хүрээнд 1,400,000,000,000 /Нэг их наяд дөрвөн зуун тэрбум/ төгрөг болон  дүйцэх ам.долларын хэмжээтэй санхүүжилт татан төвлөрүүлэхтэй холбогдсон харилцаанд андеррайтерийн үйлчилгээг үзүүлэх болно.
  3. Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээллийг (нийтлэл, ижил төрлийн ажлын туршлага, ажиллах боловсон хүчний чадвар, туршлагын талаарх мэдээлэл гэх мэт) ирүүлнэ. Чадварыг нэмэгдүүлж сайжруулах зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болно.
  4. Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2021 оны 05 дугаар сарын 27-аас 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 07:30-16:30 хооронд amgalanbayar.j@erdenestt.mn цахим хаягаар хүсэлтээ ирүүлэн авч болох бөгөөд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 11:00 цагийн дотор amgalanbayar.j@erdenestt.mn цахим хаягаар pdf хэлбэрээр ирүүлнэ үү.
“Эрдэнэс Тавантолгой” ХК
Жигжиджав-8, Финанс төв, 5 давхар 503 тоот
Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо
Улаанбаатар хот,
Утас: 75055555 дотуур утас-509
Гар утас: 94187299