НҮҮРС ХУДАЛДАН АВАГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ УРИЛГА
СШ дугаар: 2021-СО-06
“Эрдэнэс-Таван толгой” ХК нь нүүрс худалдах, худалдан авах чиглэлээр тогтвортой хамтран ажиллах худалдан авагч компанийг сонгон шалгаруулж, цанхийн уурхайн 3 болон 4 дүгээр давхаргын коксжих нүүрсийг тэнцүү хэмжээтэйгээр, зах зээлийн нөхцөл байдалтай уялдуулан борлуулахаар дараах сонгон шалгаруулалтыг зарлаж байна.
Чанарын дундаж үзүүлэлт:
Үнслэг (db)
|
Чийглэг (Ar)
|
Дэгдэмхий (daf)
|
Хүхэр (db)
|
G index
|
15.2
|
3.08
|
27.85
|
0.99
|
77.0
|
Сонгон шалгаруулалтын үнэ: коксжих нүүрс 74.65 ам.доллар/тонн
Хэмжээ: 500,000 тонн ба түүнээс дээш
Үнийн хөнгөлөлт:
-
Урьдчилгаа төлбөр 5.0 сая ам.доллар төлбөл 4%;
-
Урьдчилгаа төлбөр 7.5 сая ам.доллар төлбөл 5%;
-
Урьдчилгаа төлбөр 10.0 сая ам.доллар төлбөл 6%;
-
Урьдчилгаа төлбөр 15.0 сая ам.доллар төлбөл 7%;
-
Урьдчилгаа төлбөр 20.0 сая ам.доллар төлбөл 8%;
Ачилтын хуваарь: Сар бүр 50,000-100,000 тонн буюу түүнээс дээш
Барьцаа төлбөр: Тонн тутмын 1 ам.доллар
Бүрдүүлэх материал:
-
Албан хүсэлт
-
Худалдан авах нийт нүүрсний тонн хэмжээ, сар тутмын ачилтын хуваарь, хүчин чадал;
-
Үнэ ба Урьдчилгаа төлбөрийн нөхцөл;
-
“Эрдэнэс-Таван толгой” ХК-д аливаа өр, авлага байгаа эсэх.
-
Гэрээний барьцаа төлбөр байршуулахыг зөвшөөрсөн эсэх,
-
Компанийн товч танилцуулга, ажлын туршлага, холбогдох тусгай зөвшөөрлүүд
-
Бизнес төлөвлөгөөний хураангуй
-
Зах зээлийн судалгаа;
-
Өөрийн эзэмшлийн угаах үйлдвэртэй эсэх, хүчин чадал;
-
Борлуулалтын төлөвлөгөө;
-
Бүтээгдэхүүн нийлүүлэх боломжууд, гол хэрэглэгч;
-
Болзошгүй эрсдэл түүнийг удирдах төлөвлөгөө.
-
Тээвэрлэгч компанийн мэдээлэл ирүүлбэл давуу тал болно.
-
Холбогдох тусгай зөвшөөрөл, улс хоорондын ачаа тээвэрлэх гэрээ, хүчин чадал;
-
Тээвэрлэлтийн төлөвлөгөө.
-
Нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг ирүүлбэл давуу тал болно.
-
Байгаль орчныг хамгаалах нөхөн сэргээх, мод тарих г.м;
-
Компанийн ажилчдын мэргэжил дээшлүүлэх хөтөлбөр, оюутны сургалтын тэтгэлэгт хөтөлбөр г.м;
-
Тээврийн жолооч нарын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэнд, нийгмийн баталгааг хангах ажлыг зохион байгуулах, зарцуулах мөнгөн хөрөнгийн хэмжээ.
-
Бусад
-
Урьдчилгаа төлбөрт L/C-г хүлээн зөвшөөрөхгүй.
-
“Эрдэнэс-Таван толгой” ХК-тай Нүүрс худалдах, худалдан авах гэрээтэй, гэрээний үүргийн хэрэгжилт хангалтгүй компаниудын санал хүлээн авахгүй.
-
Хүсэлт гаргаж буй компани нь исэлдсэн нүүрс худалдан авч, хольж угаах санал ирүүлэх нь давуу тал болно.
-
Маягт.02-ыг бөглөсөн байх.
Материал хүлээн авах хугацаа: 2021-06-07-ны 16:30 цаг хүртэл
Материалыг цахим хаягаар хүлээн авна: ett.sales@erdenestt.mn
Холбогдох утас: 75055555-ext.-913
Маягт 1
Маягт 2