ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

2016 оны 06-р сарын 09-ний өдөр 
1. "Эрдэнэс-Таван толгой” ХК нь Тавантолгойн ордын Цанхийн зүүн болон баруун хэсгийг ашиглах "Техник эдийн засгийн үндэслэл”-үүдэд тодотгол, шинэчлэл хийх, ЭТТ-2016/05-12/ЗҮ-06 дугаартай зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
2. Энэхүү зөвлөх үйлчилгээ нь Таван толгой ордын Цанхийн зүүн хэсгийг ашиглах "Техник эдийн засгийн үндэслэл” болон Цанхийн баруун хэсгийг ашиглах "Техник эдийн засгийн үндэслэл”-үүдэд тодотгол, шинэчлэл хийн "Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл”-ийн хурлаар хэлэлцүүлж батлуулах үйлчилгээ болно.
3. Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох доорхи мэдээллийг ирүүлнэ. Үүнд:
Аж ахуйн нэгж, байгууллагын гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар
Байгууллагын дэлгэрэнгүй танилцуулга.
Уул уурхайн үйлдвэрлэлийн технологийн зураг төсөл боловсруулах хүчинтэй тусгай зөвшөөрлийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар
Иргэний болон захиргааний хэргийн шүүхийн тодорхойлолт /2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс хойших байдлаар/
Харьяалагдах татвар, нийгмийн даатгалын байгууллагуудын тодорхойлолт /2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс хойших байдлаар /
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны тодорхойлолт. /2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс хойших байдлаар /
Зөвлөх нь 5-аас доошгүй жил үйл ажиллагаа явуулсан, 5-доошгүй нүүрсний болон хүдрийн ордын "Техник эдийн засгийн үндэслэл” боловсруулсан туршлагатай байх. /гэрээний хуулбар, баталгаажсан тайлангийн нүүр хуудасны хуулбар, АМГ-ын архивын лавлагаа ирүүлэх/
Сүүлийн 2 жил буюу 2014, 2015 онуудын жилийн санхүүгийн тайлан аудитын дүгнэлтийн хамт нотариатаар баталгаажуулан ирүүлэх
Сүүлийн 2 жил буюу 2014, 2015 онуудын жилийн борлуулалтын орлогын дундаж нь 250 сая төгрөгөөс багагүй байх
Зөвлөх нь тухайн ажлыг хийж гүйцэтгэх мэргэжлийн 10-аас доошгүй хүний бүрэлдэхүүнтэй ажлын багтай байх ба уул уурхайн зөвлөх инженер, докторын зэрэгтэй удирдах болон голлох мэргэжилтнүүдтэй байх /Багийн гишүүдийн мэргэшил, мэргэжлийн үнэмлэх, гэрчилгээний нотариатаар баталгаажсан хуулбар, ажлын туршлагыг нотолсон баримт ирүүлэх, тухайн байгууллагад сүүлийн 6 сараас багагүй хугацаанд ажилласан байх НДД-ийн нотариатаар баталгаажуулсан хуулбар ирүүлэх/
Чадварыг нэмэгдүүлж сайжруулах зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болно.
4. Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2016 оны 06-р сарын 16-ны өдрийн 17:00 цагаас  өмнө авч болох бөгөөд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2016 оны 06-р сарын 17-ны өдрийн 15 цаг 00 минутаас өмнө ирүүлнэ үү. Дээрх баримт материалыг дутуу ирүүлсэн нь мэдүүлгээс татгалзах үндэслэл болохыг анхаарна уу.
 
"Эрдэнэс-Таван толгой” ХК,  Чингэлтэй дүүрэг, 1-р хороо,Жигжиджав-6,
Улаанбаатар-14240, 104 тоот,
 Утас: 70118585 дотуур утас 523, Факс: 70118464