НҮҮРС ХУДАЛДАН АВАГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ УРИЛГА

СШ дугаар: 2021-СО-07
 
“Эрдэнэс Тавантолгой” ХК нь нүүрс худалдах, худалдан авах чиглэлээр тогтвортой хамтран ажиллах худалдан авагч компанийг сонгон шалгаруулж, цанхийн уурхайн 3 болон 4 дүгээр давхаргын коксжих нүүрсийг тэнцүү хэмжээтэйгээр, зах зээлийн нөхцөл байдалтай уялдуулан борлуулахаар дараах сонгон шалгаруулалтыг зарлаж байна. 
 
Чанарын дундаж үзүүлэлт:
Үнслэг (db) Чийглэг (Ar) Дэгдэмхий (daf) Хүхэр (db) G index
15.2  3.08 27.85  0.99  77.0 
 
Сонгон шалгаруулалтын үнэ: коксжих нүүрс 74.65 ам.доллар/тонн 
Хэмжээ: 500,000 тонн ба түүнээс дээш
Үнийн хөнгөлөлт: 
Урьдчилгаа төлбөр 5.0 сая ам.доллар төлбөл 4%; 
Урьдчилгаа төлбөр 7.5 сая ам.доллар төлбөл 5%;
Урьдчилгаа төлбөр 10.0 сая ам.доллар төлбөл 6%; 
Урьдчилгаа төлбөр 15.0 сая ам.доллар төлбөл 7%; 
Урьдчилгаа төлбөр 20.0 сая ам.доллар төлбөл 8%; 
Урьдчилгаа төлбөр 100.0 сая ам.доллар төлбөл 11%;
Ачилтын хуваарь: Сар бүр 50,000-100,000 тонн буюу түүнээс дээш
Барьцаа төлбөр: Тонн тутмын 1 ам.доллар
 
Бүрдүүлэх материал:
 
1. Албан хүсэлт 
  • Худалдан авах нийт нүүрсний тонн хэмжээ, сар тутмын ачилтын хуваарь, хүчин чадал;
  • Үнэ ба Урьдчилгаа төлбөрийн нөхцөл;
  • “Эрдэнэс-Таван толгой” ХК-д аливаа өр, авлага байгаа эсэх.
  • Гэрээний барьцаа төлбөр байршуулахыг зөвшөөрсөн эсэх,
 
2. Компанийн товч танилцуулга, ажлын туршлага, холбогдох тусгай зөвшөөрлүүд
 
3. Бизнес төлөвлөгөөний хураангуй
  • Зах зээлийн судалгаа;
  • Өөрийн эзэмшлийн угаах үйлдвэртэй эсэх, хүчин чадал;
  • Борлуулалтын төлөвлөгөө;
  • Бүтээгдэхүүн нийлүүлэх боломжууд, гол хэрэглэгч;
  • Болзошгүй эрсдэл түүнийг удирдах төлөвлөгөө.
 
4. Тээвэрлэгч компанийн мэдээлэл ирүүлбэл давуу тал болно.
  • Холбогдох тусгай зөвшөөрөл, улс хоорондын ачаа тээвэрлэх гэрээ, хүчин чадал;
  • Тээвэрлэлтийн төлөвлөгөө.
 
5. Нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг ирүүлбэл давуу тал болно.
  • Байгаль орчныг хамгаалах нөхөн сэргээх, мод тарих г.м;
  • Компанийн ажилчдын мэргэжил дээшлүүлэх хөтөлбөр, оюутны сургалтын тэтгэлэгт хөтөлбөр г.м;
  • Тээврийн жолооч нарын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэнд, нийгмийн баталгааг хангах ажлыг зохион байгуулах, зарцуулах мөнгөн хөрөнгийн хэмжээ.
 
6. Бусад
  • Урьдчилгаа төлбөрт L/C-г хүлээн зөвшөөрөхгүй.
  • “Эрдэнэс-Таван толгой” ХК-тай Нүүрс худалдах, худалдан авах гэрээтэй, гэрээний үүргийн хэрэгжилт хангалтгүй компаниудын санал хүлээн авахгүй.
  • Хүсэлт гаргаж буй компани нь исэлдсэн нүүрс худалдан авч, хольж угаах санал ирүүлэх нь давуу тал болно.
 
7. Маягт.02-ыг бөглөсөн байх.
 
Материал хүлээн авах хугацаа: 2021-06-14-ний 11:30 цаг хүртэл
Материалыг цахим хаягаар хүлээн авна: ett.sales@erdenestt.mn
Холбогдох утас: 75055555-ext.-913

 

Маягт №2 (attachment)

Coking coal-CN