ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2021.06.11
Тендер шалгаруулалтын нэр: Уурхайд засварын тоног төхөөрөмж нийлүүлэгчийг сонгох
Тендер шалгаруулалтын дугаар: ЭТТ/202102341
 
“Эрдэнэс Тавантолгой” ХК нь эрх бүхий тендерт оролцогчдоос Уурхайд засварын тоног төхөөрөмж нийлүүлэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.
 
Багц 1: Зөөврийн гагнуурын аппарат – 1 ширхэг
Багц 2: Зөөврийн хийн компрессор – 1 ширхэг
Багц 3: Зөөврийн халаагуур  – 2 ком
Багц 4: Зөөврийн дизель хөдөлгүүрт өндөр даралтад халуун усаар угаагч – 1 ширхэг
 
Тухайн  тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авч болно.
Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг илгээхийн өмнө 50,000 /тавин мянган/ төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байх ёстой.
 
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.
 
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
Үүнд: 
Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жилийн буюу 2019, 2020 онуудын аль нэг жилд төсөвт өртгийн 100 хувиас багагүй байна /Багц тус бүрт хамаарна/
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Төсөвт өртгийн 100% иас багагүй байна /Багц тус бүрт хамаарна/
Сүүлийн 2 жил буюу 2019, 2020 он тус бүрт ижил төрлийн тоног төхөөрөмж нийлүүлсэн байна /Багц тус бүрт хамаарна/
Албан ёсны борлуулах эрхтэй төлөөлөгч байх, итгэмжлэх болон төлөөлөгчийг нотлох баримт хавсаргана /Монгол хэл дээр баталгаат орчуулгын хамт ирүүлэх/.
 
Тендерийн хамт: 
Багц 1-т: Төсөвт өртгийн 1 хувь буюу  562,000 /Таван зуун жаран хоёр мянга/ төгрөг
Багц 2-т: Төсөвт өртгийн 1 хувь буюу  1,289,994 /Нэг сая хоёр зуун наян есөн мянга есөн зуун ерэн дөрөв/ төгрөг.
Багц 3-т: Төсөвт өртгийн 1 хувь буюу  665,454 /Зургаан зуун жаран таван мянга дөрвөн зуун тавин дөрөв/ төгрөг
Багц 4-т:Төсөвт өртгийн 1 хувь буюу  955,603 /Есөн зуун тавин таван мянга зургаан зуун гурван/ төгрөг
 
Тендерийг 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 10:00 цагаас өмнө www.tender.gov.mn хаягаар ирүүлэх ба тендерийг 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 10:30 цагт нээнэ.
Тодруулга, нэмэлт мэдээллийг доорх хаягаар авч болно.
 
“Эрдэнэс Тавантолгой” ХК, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджавын-8,
Финанс төв, 5 давхар, 503 тоот, Улаанбаатар хот-15160, Монгол Улс
Утас: 75055555, Дотуур утас-505