ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2021.06.14
Тендер шалгаруулалтын нэр: Хатаагч машин нийлүүлэгчийг сонгох
Тендер шалгаруулалтын дугаар: ЭТТ/202102376
 
“Эрдэнэс Тавантолгой” ХК нь эрх бүхий тендерт оролцогчдоос Хатаагч машин–ыг нийлүүлэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.
 
Тухайн  тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авч болно.
Тендерт оролцогч нь тендер илгээхийн өмнө 50,000 /тавин мянган/ төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байх ёстой.
 
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс хойш 30 хоногийн дотор хүчинтэй байна.
 
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд: 
Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 3 жил буюу 2018, 2019, 2020 онуудын борлуулалтын орлого төсөвт өртгийн 100 хувиас багагүй байх.
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Төсөвт өртгийн 100 хувиас багагүй байх.
Ашигтай ажилласан байх жилийн тоо: Сүүлийн 3 жил буюу 2018, 2019, 2020 онуудад ашигтай ажилласан байх.
Ижил төстэй ажил гэрээгээр гүйцэтгэсэн туршлагын мэдээлэл ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 3 жил буюу 2018, 2019, 2020 онуудын аль нэг жилд угаалгын цехийн тоног төхөөрөмж нийлүүлсэн байх.
Тендерийн хамт Төсөвт өртгийн 1 хувь буюу  2,049,600 /Хоёр сая дөчин есөн мянга зургаан зуу/ төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
 
Тендерийг 2021 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 10:00 цагаас өмнө www.tender.gov.mn хаягаар ирүүлэх ба тендерийг 2021 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 10:30 цагт нээнэ.
 
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй.
Дотоодын давуу эрх тооцно.
 
Тодруулга, нэмэлт мэдээллийг доорх хаягаар авч болно.
 
“Эрдэнэс Тавантолгой” ХК, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджавын-8,
Финанс төв, 5 давхар, 503 тоот, Улаанбаатар хот-15160, Монгол Улс
Утас: 75055555, Дотуур утас-503