ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

2016.06.16
"Эрдэнэс-Таван толгой” ХК нь Цанхийн зүүн, баруун уурхайн хөрс, нүүрсний эзлэхүүн жин, сийрэгжилтийн коэффицентийг тодорхойлуулж, норм тогтоолгох зөвлөх үйлчилгээ үзүүлэгчийг сонгох   RR-ЭТТ-2016/05-11/ЗҮ-05 дугаартай тендерт гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох доорхи мэдээллийг ирүүлнэ.Үүнд:
Аж ахуйн нэгж болон байгууллагын товч танилцуулга.
Аж ахуйн нэгж болон байгууллагын гэрчилгээний хуулбар /нотариатаар баталгаажуулж ирүүлэх/ Геологи, уул уурхай судалгаа шинжилгээний чиглэлээр үндсэн үйл ажиллагаа явуулдаг байх шаардлагатай.
Татварын газрын тодорхойлолт /2016 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс хойших байдлаар/
Иргэний болон Захиргааны хэргийн шүүхийн тодорхойлолт эх хувиар ирүүлэх /2016 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс хойших байдлаар/ /Хэрэв хариуцагчаар оролцож байсан бол холбогдох шүүхийн шийдвэрийг заавал ирүүлнэ/
Нийгмийн даатгалын хэлтсийн тодорхойлолт /2016 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс хойших байдлаар /
2015 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан /нотариатаар баталгаажуулж ирүүлэх/
Ижил төстэй ажил гүйцэтгэж байсан эсвэл судалгаа шинжилгээ хийж байсан туршлагатай байх. /Ижил төстэй ажил гүйцэтгэж байсан бол гэрээний хуулбар, судалгаа шинжилгээ хийж байсан бол нотлох баримт бичиг ирүүлэх/
Аж ахуйн нэгж болон байгууллага нь 3 доошгүй жилийн ажлын туршлагатай байх.
Багийн голлох мэргэжилтэнүүд нь Монгол улсын геологи, уул уурхайн чиглэлээр   мэргэшсэн эсхүл зөвлөх зэрэгтэй байх бөгөөд багийн бусад гишүүд геологи, уул уурхайн инженерийн бакалавр болон түүнээс дээш зэрэг цолтой байх. / диплом
болон мэргэшлийн зэргийн гэрчилгээний хуулбар ирүүлэх/
Тухайн ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай багаж, тоног төхөөрөмж, программ хангамжтай байх.
Ирүүлж буй мэдүүлэг нь Монгол хэл дээр байна.
Дээрх бүх шаардлагууд хангасан Аж ахуйн нэгж болон байгууллагыг хураангуй жагсаалтад оруулах болно.
Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2016 оны  06 дугаар сарын 26-ны  өдрийн 17:00 цагаас өмнө авч болох бөгөөд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2016 оны  06 дугаар сарын 27-ны өдрийн11:00 цагаас өмнө  ирүүлнэ үү.
 
"Эрдэнэс-Таван толгой” ХК, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджавын гудамж, 6-р байр,
1-р давхар 104 тоот, Улаанбаатар хот 14240, Монгол улс 
Утас: 70118585 дотуур утас-512, Факс: 70118464
Холбоо барих ажилтан: О.Хатанбаатар
Е-мail:Khatanbaatar.o@erdenestt.mn